УРАНТАЙ МОНГОЛЫН ИРЭЭДVЙ мєхлєє зєгнєх vv
Уран. Энэ бол аймшиг, бас гэрэл гэгээ. Гэхдээ аймшиг дагуулдгийг хvн тєрєлхтєн мэднэ. Хамгийн ойрын жишээ бол Японы Фvкvшима атомын цахилгаан станц. Єнєєдєр цємийн энергийн цахилгаанаас дэлхий нийтээрээ татгалзаж байна. Гэвч зэвсгээс нь татгалзаагvй. Иймээс уран олборлох уралдаан зєвхєн Монголд эхлэв. Яагаад гэвэл бидний нєєц баялаг дэлхийг донсолгож буй юм. Тэр дундаа Уран. Гэхдээ Оюу толгой, Таван толгойн том ордыг хэлэлцэх хооронд бусад орд нь гадуур vлдэж ямарч тохиролцоонд хvрч байгаа юм билээ.
Энэ vгийг юуны учир єгvvлэв. Яагаад гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл Монголд цацраг идэвхт бодис, тэр дундаа ураны хог хаягдлын цэг болох нь гэсэн мэдээлэл бий. Энэ нь гарцаагvй vнэн. Учир нь, “Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон ураны хаягдал” гэсэн хаягтай галт тэрэгний цуваа манайхыг хэдхэн жилийн дараа зорино. Монголын ураны нєєцийг олборлоод эхэлсэн. Гэхдээ туршилтын журмаар. Тэр нь Дорноговь аймгийн Дулаан-Уул гэдэг ордоос. Туршилтын олборлолт нь одоо дуусч байгаа. Тиймээс наадмын дараа Монгол Улсыг уран олборлогч орон гэж зарлах нь. Тэгэхээр Монголд ураны хог хаягдал булшлах нь зайлшгvй юм. Яг хэзээ, хэн гэдэг нь сонин. Vvнд нэг хардлага бий. Тэр нь манай хаягтай бидний хамааралгvй цацраг идэвхт, хог орж ирэх бол гэж. Бас манайхаас хэдий хэмжээний ураны хvдэр олборлоод тэрийг нь хэн тооцох вэ. Мэдээж, Цємийн энергийн газар. Бас хэдий хэмжээний цємийн хог Монголд орж ирэв гэдгийг ч хянах ёстой байгууллага нь. Гэтэл єнєєдєр тєрийн тэр агентлаг юу хийв гэдэг нь тодорхой бус. Ганц тодотгож буй зvйл нь олон улсын арбитрын маргаан. Тэр нь Дорнодын ураны ордтой холбоотой.
Хуучин ЗХУ гэж байхад Дорнод аймгийн Мардай тосгоноос уран олборлож байлаа. Тэр нь єнєєдєр Монголын стратегийн орд газрын нэг. Энэ ордын ураны хvдрийн нєєц 1200 орчим тонн. Ураны нєєц нь 600 мянган тонн гэдэг. Хуучин нийгмийн vед уг ордоос 560 тонн уран олборлосон тvvхэн баримт бий. Харин ураны хог хаягдлыг Монголд булсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, хойд хєршийн Сибирьт Северск хотод цємийн тvлшийг дахин боловсруулах vйлдвэр байдаг. Энд л очсон байх. Энэ газарт Франц, Германы ураны хогийг хvлээж авч дахин боловсруулалт хийх туршилт хийж буй гэдэг. Дэлхийн хэмжээнд єнєєдєр жил бvр 300 мянган тонн хог шаар гардаг гэсэн тооцоо бий. Энэ нь их гvрэн гэж нэрлэгдсэн тэр дундаа цємийн зэвсэгтэй орнуудын 493 ректороос гаралтай. Єєрєєр хэлбэл, дэлхийн 200 гаруй орноос гарын арван хуруунд багтах буюу найман орон л уранаар тоглож бусдаараа даажигнаж буй юм. Vvнд бид хувь нэмэр оруулж унаган нутгаа хєндvvлэх цаг vед иржээ. Тэгэхээр Монгол Улс, уран олборлох шаардлага, хойч vеэ хєнєєлт бодис дунд vлдээх хэрэг байна уу. Уранаас єєр нєєц баялаг хэдэн арван vеэр нь тэжээх эрдэнэс бидэнд байна. Ураныг орхиё. Монголоос уран олборлох болсон учир манайд vлдэгдэл хог шаарыг нь булшлах ёстой хэмээн их гvрнvvд сэтгэх боллоо. Бvр ил цагаан хэлж дээрэнгvй єнгє аясаар хандах болов. Бас манай Цємийн энергийн тухай хуульд ч энэ хvслээ биелvvлэх заалт оруулж амжиж. Vvнд “Зєвхєн Монголд хамаа-ралтай ураны хог шаарыг эргvvлж авна” гэсэн утгаар заажээ. Иймээс монголчууд цємийн хаягдлын хогийн цэг болох учиргvй, хаях ч vгvй хэмээн зарим улс тєрчдын хэлж буй vг ч худал юм. Европын холбооны улсууд Атлантын далайд 100 гаруй мянган тонн хог хаягдал хаясан гэдэг баримт бий. Гэтэл далайн ёроолд хаясан хогны сав нь цоорч цацраг идэвхт бодис нь тарж эхэл-жээ. Иймээс далайд хогоо хаяхыг хориглосон тvvхтэй.
Єнєєдєр цємийн эрчим хvчинд ашигласан ураны хаягдалаа яаж устгах вэ гэдэг арга ухаанд хэн ч суралцаагvй байна. Товчхондоо уг ашигт малтмалыг ашиглаж сурсан болохоос биш хэрэглэчихээд хор хєнєєлгvй болгож чадаагvй гэсэн vг. Эрдэмтдийн хэлж буйгаар ашигласан ураны нэг торх хог 250-300 мянган жилийн дараа аюулгvй болно гэдэг. Иймээс монголчууд єєрсдєдєє болоод хvн тєрєлхтний зовлонд зовлон нэмэх хэрэг байна уу.
Бид уранаа бусдад єгєєд хариуд нь цємийн цахилгаан станцтай болох талаар судалж, тєсєл хийж буй. Тэгээд энэ станц нь 2020 он гэхэд ашиглалтад орно гэсэн яриа ч бий. Гэхдээ цємийн цахилгаан станц байгуулах ажил хєдєлгvvрээ асааж гэж болно. Тэгээд энэ байгуулам-жаа Хэрлэн голын хажууд барина гэдэг. Чингис хаан амьд байсан бол ийм шийдвэр гаргах байсан болов уу. Vvний хариулт нь Монголын нууц товчооноос тов тодорхой харагдах байх.
Их хаан угуул нутаг ус, тэр дундаа гурван гол дагуу аюул тээсэн алхам хийхгvй. Учир нь, монголчуудын их судар нууц товчоонд Гурван голын эхэнд харь хvний мєр бvv гаргаарай гэж vр хойч vедээ Монгол тvмэн захигтун гэсэн байдаг билээ. Иймээс бид “Vхэх хулгана муурын сахлаар оролддог” гэдэг шиг шийдвэр гаргаж цємийн цахилгаан станц барина, уранаа олборлож зараад хаягдалыг єндєр тєлбєртэй авч баяжина гэж сэтгэж болохгvй л болов уу. Уран, тvvний аюул Чингисийн Монголоос хол байг.
URL: