Малайзын сураггүй алга болсон онгоцны талаар шинэ сенсааци дэгдлээ
Энэ оны гуравдугаар сарын 8-ны шөнө Куала-Лумпур – Бээжин чиглэлд нислэг үйлдэж явсан “Мalaysia Airlines” компанийн МН370 рейсийн Боинг 777-200 онгоц сураггүй алга болоод бараг жилийн нүүр үзэх гэж байгаа билээ. Тэгвэл, Францын Proteus Airlines нисэх компанийн удирдагч асан Марк Дюгэн уг онгоцыг америкийн цэргийнхэн сөнөөсөн тухай шинэ хувилбар дэвшүүлсэн талаараа The Independent-д нийтлүүлсэн байна.
Дюгэн хувийн мөрдлөг явуулсан бөгөөд уг онгоц АНУ-ын цэргийн бааз байрладаг Диего-Гарси арлаас холгүйхэн, өмнөд Индостанаас 1600 км, Мальдиваас өмнө зүгт 500 км зайд Энэтхэгийн далайд унасан гэжээ. Энэ бүс нутаг нь албан ёсны эрэл хайгуул явагдсан газраас нэлээн хол юм байна. Орчин үеийн өндөр технологи хөгжсөн эрин зуунд 63 метрийн урттай том объектыг сураггүй алдана гэдэг байж боломгүй зүйл гэж тэр үзэж байна. Онгоцыг “ул мөргүйгээр алдах” явдал зөвхөн зорилготойгоор хийгдсэн үйлдэл байж болох юм. Түүний баталж буйгаар, тэр шөнө загасчилж явсан хэд хэдэн загасчид уг үйл явдлын гэрч болж байгаа аж.
Дюгэний үзэж буйгаар, уг онгоцыг арал руу ойртоод ирэнгүүт америкийн цэргийнхэн сөнөөсөн бөгөөд тэд онгоцыг террористууд барьцаалаад, 2001 оны 9-р сарын 11-ний үйл явдал шиг цэргийн бааз руу дайрах нь гэж андууран сөнөөсөн байх магадлалтай юм байна. Харин дараа нь өөрсдийн алдаагаа мэдэнгүүт цэргийнхэн өөрсдөө, эсвэл Пентагоны дэмжлэгтэйгээр ул мөрөө балласан гэж дүгнэж байгаа аж.
Д.Мигаа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартаймашин унадаг энэ нөхрөөс аав ээж нар хүүхдээ анхаарал болгоомжтой байлгах хэрэгтэй