Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл нар энэ оны “шилдэг” ах дүүс !

562014 оны хувьд хамгийн шилдэг ах дүүсээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, түүний нялх амраг хэмээн олноо танигдсан Г.Сарангэрэл нар ямар ч өрсөлдөгчгүйгээр шалгарч байгаа юм. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хар тамхины хэрэгт холбогдож ял эдэлж буй Г.Сарангэрэл гэгч 19 настай бүсгүйтэй нэр холбогдсон юм. Г.Сарангэрэл нь дөрвөн сар хоригдож байгаад гарч ирсэн бөгөөд Хоёрдугаар суваг телевизд ярилцлага өгөхдөө Х.Тэмүүжин бол миний сайн ах байсан. Надад мөнгө төгрөг өгч тусалж дэмждэг байсан, хариуд нь бид дотно харилцаатай байсан. Яаманд нь,  өрөөнд нь очиж уулзаж, учирдаг байсан  хэмээн ярьсан байдаг.  Харин Х.Тэмүүжингийн хувьд энэ бүсгүйг танихгүй хэмээн хэлээд зогсохгүй, өөрийг нь хорлох гэсэн цагдаагийн хуучин дарга нарын өшөө авалт гэж тайлбарлаж байв.

Ямар ч байсан Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл хоёр учиртай байсан болохыг Г.Сарангэрэл нь өөрөө ярьсан.  Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл хоёрын хэн нь үнэн ярьж, хэн нь худлаа хэлж байгааг мэдэх боломжгүй.  Гэвч 2014 онд Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл хоёр ямар нэгэн байдлаар холбоо сүлбээтэй байсан гэдэг нь тодорхой болсон юм.  Төрийн түшээ, түмний манлай, төрийн сайд асан  Х.Тэмүүжин бол улс төрийн карераараа нийгэмд танигдсан байв. Харин Г.Сарангэрэл гэгч жирийн нэг хөдөлмөрчин ардын нас залуу, цус шингэн бүсгүй төрийн сайдтай “янаг, амрагийн” холбоотой байсныхаа ачаар нийгэмд танигдсан юм.  Орчин үеийн охид бүсгүйчүүд “Со” кино үзсээр байгаад мөнгө төгрөгтэй , эрх мэдэлтэй нэгэнтэй дотно харилцаатай болох “хобби”-той болчихсон гэсэн яриа ардын дунд бий. Магадгүй Г.Сарангэрэл ийм “хобби”-той нэгэн байсан байж болох. Гэвч төрийн сайд, түмэн олны өмнөөс шийдвэр гаргах эрх бүхий дээд байгууллага болох УИХ-д сууж буй төрийн түшээ Х.Тэмүүжин намба алдсан нь эмгэнэл. Юутай ч 2014 оны хамгийн шилдэг “ах дүүс” бол яах аргагүй Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл хоёрын түүх байв. Учир нь тэднийг танихгүй хүн энэ улсад алга, дээрээс нь ямар байдлаар холбогдсоныг нь мэдэхгүй хүн манай улсад байхгүй болоод байна.

Ж.Булгантамир


URL:

Сэтгэгдэл бичих