“Эрүүл мэнд, спортын яамаа Г.Шийлэгдамбад хүлээлгээд өгчихсөн хэр зөв шийдэл бол Шийдлийн засгийн газрынхан”
Нийгмийн амьдрал тэр тусмаа улстөрийн амьдрал ороо бусгаа цаг хугацаа иржээ. Үүнийг дагаад төрийн албаныхан ч бас дотроо битүүхэн айдастай явдаг болсон цаг. Намчирхах гэдэг ёс суртахууны доголдол нийгмийг тэр чигт нь идчихсэн тиймдээ ч эздийн засаг ниймийн хөгжлийн боймлон багалзуурдсаар өдий хүрлээ. Энэ бол өнөөгийн нийгмийн ерөнхий дүр зураг.
Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа мадагаа засах нэрийдлээр Шинэчлэлийн засгийн газрыг түлхэн унагаж Шийдлийн засгийн газрыг бүрнээ өлгийдөн авсан ч энэхүү засгийн газарт ажиллахаар нэр дурьдагдах сайдууд нь бас л өрөвдөлтэй намын харьяалалаар бамбай хийсэн мэргэжилтэй мэргэжилгүй нөхдүүд зөөлөн сандалдаа тухлаад авах шиг. Ингээд л намрын УИХ-ын нэгдсэн чуулганы үйл ажиллагааны ихэнх цаг хугацааг авсан улстөржилт хий хоосон МАНАНЦАР болон тэнгэрт дэгдчихсэн гэж хэлж болно. Үүний томоохон тод жишээ бол Эрүүл мэнд, спортын сайдад “Шудрага ёс” эвслээс нэр дэвшүүлсэн Г.Шийлэгдамба.
Гэтэл энэ хүнд эрүүл мэндийн талаар мэдэх ямар нэгэн ойлголт хумсын төдий ч байхгүй. Тэгэхээр хамгийн гол Монгол хүний эрүүл мэндийн манаанд зогсох үүрэгтэй энэ салбарыг хариуцуулсан нь цаанаа л бас учиртай биз. Ямартаа Н.Удвалын дэвшүүлсэн нөхөр өлхөн засгийн газрын нэгэн сайд болчихдог нь гайхалтай бөгөөд түүний нэгэн гар хөл хэмээн үзэх нэгэн ч байгаа. Гэхдээ л өмнөх Засгийн газарт энэхүү салбарыг эмч мэргэжилтэй гэх Н.Удвал хариуцаад тийм ч өөдтэй айл болгож чадаагүй. Тэгэхээр ямар ч ойлголтгүй нэгэн хүн энэ салбарыг өөд нь татна гэхэд эргэлзээтэй л асуудал.
Г.Шийлэгдамба сайдын хашиж байсан албан тушаал болоод эзэмшсэн мэргэжлээс нь харахад ямартаа ч эрүүл мэндийн салбарт өмнө нь ажиллаж байсан туршлагагүй нэгэн ажээ.
Боловсрол
Өвөрхангай аймаг 10 жилийн дунд сургууль 1982 – 1992
“Цог” Гадаад хэлний дээд сургууль д Бакалавр 1992 – 1996 Улаанбаатар хот
ТЗУХИнститут Магистр 1997 – 1998 Улаанбаатар хот
Charles Sturt University Магистр 2010 – 2012 Australia
Ажлын туршлага
1 “Цог” Гадаад хэлний дээд сургууль Багш 1996 – 1997
2 “Баянговь” ХХК Захирал 1997 – 2000
3 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар дэд дарга, дарга 2000 – 2004
4 Зам тээвэр, аялал жуулчлалын яам Дэд сайд 2004 – 2007
5 Байгаль орчны яам Сайд 2007 – 2008
6 МАХН Ерөнхий нарийн бичгийн дарга 2012 – Одоо
7 Монгол Улсын Засгийн Газар Эрүүл Мэнд, Спортын Сайд 2014 – Одоо ажиллаж эхэлж байгаа.
Сүүлийн үед Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг яамныхаа өрөөнд өөрийн тойрон хүрээлэгчдээ цуглуулан найрлан суудаг болсон тухай зарим албан бус эх сурвалжууд мэдээлэх болсон нь түүний ямар хүн байсныг сануулж байгаа хэрэг. Энэ хэнэггүй, өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг үйлдэл нь өнгөрсөн засгийн газрын Байгаль орчны яамны сайд байх үеэс л ил тод болж байсныг иргэд мэднэ.
Мөн Н.Энхбаярын Засгийн газрын үед дархан цаазат Богд хан уулын Жаргалантын аманд Аялал жуулчлалын транзит зорчигчдын цогцолбор гэгчийг байгуулах болж Засгийн газрын 2003 оны 260 дугаар тогтоол гарган барилгын ажил эхлүүлж, 5,404,8 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ их мөнгөнийх нь баримтыг Үндэсний аудитын газраас үр нөлөө муутай хөрөнгө оруулалт гэж дүгнэсэн байдаг. Энэ цогцолбор нь 16 шавар гэр, ганц буудал мөртлөө таван тэрбум төгрөгийн өртгөөр боссон гэж байгаа. Төрийн их тахилгатай дархлагдсан Богд хан уулын хувь заяа Байгаль орчны хэдхэн сайдын гараар ороод дууссан гэдэг. Г.Шийлэгдамба л гэхэд дархан цаазат газарт хууль бусаар газар олгосон сайд нарыг тэргүүлдэг юм билээ. 2007 онд тэрбээр Зайсангийн хэмжээнд нийт 252 ширхэг газар эзэмших зөвшөөрөл олгосноос 50-ийг нь Зайсангийн аманд хувь хүнд өгч, тэр хэмжээгээр халаасаа түнтийлгэсэн гэх тоо баримт одоо ч тухайн үеийн хэвлэлийн хуудаснаа шарлаж амжаагүй байгаа.
Гэтэл ийм мөр замтай хүнд, хүн ардынхаа эрүүл мэндийг манах үүрэг хүлээсэн Эрүүл мэнд, спортын яамаа өргөн барьчихсан нь хэр зөв шийдэл юм бол хэмээн Шийдлийн засгийн газрынхнаас асуумаар… “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болох вий дээ хэмээн алсаас харж харуулдах, учир мэдэх хүмүүс шивэр авир гэж байгааг мэдэхэд буруудахгүй биз ээ.
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сайханбилэгийн алсын хараагүй сохор сонголт т1