Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, О.Магнай нар нам байгуулахаар боллоо

55b38ca034a4595eoriginal Улстөрийн намууд, төрд итгэх итгэл алдарсан, дарангуйлсан төр бий болчихсон энэ үед нэгэн шинэ нам төрөхөөр дуншиж эхэлжээ. Цагаан үнэнээр явж чадаж гэмээнэ цаг үеэ олсон байх нь гарцаагүй гэдгийг уншигчдынхаа өмнөөс хэлэх нь зүйн хэрэг биз. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нарын нөхөд нийлж нам байгуулахаар болжээ. Эдийн засгийн хямралаас илүүтэй төрийн хямрал нүүрлэж, дампуурчихсан энэ цагт энэ мэт эх орончдын бүлэглэл хүчтэй нам байгуулахад болохгүй зүйл алга. Ард түмэн ч бултаараа дэмжих нь гарцаагүй. Ерөнхийдөө ард түмний төрд итгэх итгэл нэгэнт алдарч, өөрт байгаа зүйлээ агсаад босоход ч бэлэн болчихсон шүү дээ.

 

Шинэ нам байгуулах бүлэглэлийн эрхмүүдийн нэрс өнөөдрийн байдлаар 100 хувь ил болоогүй байна. Бидний олж сонссоноор Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, О.Магнай нар бий. Тэгэхээр энэ дөрвөн эрхэм шинээр үүсч буй намын гол тулгуур гэж хэлж болно. Тиймээс энэ гурван эрхэмтэй гар сэтгэл нийлж байгаа эх оронч түшээд цөөнгүй байгаа нь ойлгомжтой.

 

Мөн эх сурвалжийн өгүүлснээр шинээр төрж буй нам нь эх орон ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх зорилготой аж. Хамгийн гол нь төрд байгаа энэ олигархи бүлэглэлээс ард түмэнтэйгээ хамтран салах цаг болсныг нэн тэргүүнд сануулах юм байна. Тэгэхээр ард түмэнтэйгаа хамтран тэмцэл хийх нь гарцаагүй. Үүн дээр нэмэгдээд дундаж намаас том МоАХ ар талд нь бий гэхээр энэ нам нэлээд хүчирхэг нам байх нь дамжиггүй. Шинэ намыг дэмжих үнэн худал улстөрчид Төрийн ордноор дүүрэн байгаа ч тэд яг сэтгэл зүтгэл нийлсэн түшээдтэй хамтран ажиллана гэдэг байр суурийг илэрхийлж байгаа аж.

 

Х.Баттулга өнгөрөгч намар Н.Алтанхуягийн Засгийн газраас саналаараа гарч, зориг шулуудсан нь алсдаа шинэ намын буйр засах гэсэн санаа байхаас хаа зайлхав. С.Ганбаатарын хувьд ч гэсэн бие даан нэр дэвшиж УИХ-д орж ирсэн цагаас хойш эрх баригчид болон бусад улстөрийн хүчнүүдтэй тэмцэл хийж байгаа юм. Түүний хувьд үндэсний өв хөрөнгө болсон стратегийн ач холбогдол бүхий орд газрын төлөө сэтгэл нийлсэн хүмүүстэй нэгдэх нь хамгийн зөв гарц гэж бодсон бололтой. Г.Уянгын хувьд ч мөн ялгаагүй. “Шударга ёс” эвсэлээс УИХ-д орж ирсэн цагаас хойш аанай л олигархиудын эсрэг тэмцэж байгаа цор ганц эмэгтэй гишүүн. Тэгээд ч нам болон эвслийнхээ болох бүтэхгүй зүйлийг ил цагаан шүүмжилж, эвслээс гарах хүртэл арга хэмжээ авна гэдгээ ч мэдэгдсэн нь үүнтэй холбоотой. О.Магнай бол АН-д байгаа залуучуудын дундаас ах нарынхаа өөдөөс ганц дуугардаг нь гэхэд хэтийдэхгүй. Тэ тусмаа сүүлийн үед намынхаа нөхдийг илт шүүмжилж, би бол ард түмний төлөө шударга явах ёсой. Ер нь нам ийм байгаад байвал хэрэг байна уу гэх зэргээр ярих болсон нь ч шинэ төрөх намын үнэр авсных ч байсан болов уу. Зөвхөн дээрх дөрвөн эрхмийг дүгнэж харахад яах аргагүй ард түмэнд хүлээн зөвшөөрдөгсөн кадрууд.

 

Энэ бүлэглэлийг харвал маш хүчирхэг, ард түмний гэхээр нам болж чадахаар харагдана. УИХ-д нэгэн шинэ бүлэг үүд хаалгаа нээж, айсуй 2016 он хүртэл нүдэлдэхэд тэднийг Засгийн эрх ч тосч уулзахыг үгүйсгэх аргагүй. Үнэндээ ард түмэн ийм л баг бүлэглэл хүсч байгаа учраас тэр шүү дээ. Энэ мэтийг ч шинэ намын нөхдүүд сайтар тооцсон нь мэдээжийн хэрэг. Магадгүй бие даагчдын баг ч ирээд нэгдэх байлгүй. Хамгийн гол нь ард олны сэтгэл өнөөдрийн улстөрийн хүчнүүдээс асар хол явчихсан, цоо шинэ өөр зүйл хүсэмжилж байгаа цаг. Цаг нь ирчихсэн ийм үед боломжийн, ард түмний дунд нэр нь сэвтээгүй тэмцэгч түшээдийг бүгд л уухайлан дэмжих нь гарцаагүй. Ямар сайндаа л ард олон тэмцэл хийх тухай өдөр шөнөгүй ярьж суухав дээ.

Н.Дөл


URL:

Нэр: Зочин Огноо: 23 December 2014

Ард түмэн бултаараа дэмжинэ гэж худлаа яриад яах вэ Зүгээр нэг хэсэг нь дэмжиж магадгүй л юм

Нэр: Hun Огноо: 23 December 2014

Teg teg

Нэр: Anonymous Огноо: 23 December 2014

amjihgui shunaltai garuud

Нэр: Anonymous Огноо: 23 December 2014

mash zuv demjij bna

Нэр: Anonymous Огноо: 23 December 2014

demjij baina

Нэр: Anonymous Огноо: 23 December 2014

demjij bna ard tumen bugd demjine

Нэр: ккк Огноо: 24 December 2014

би лав дэмжиж бна.

Нэр: АРД Огноо: 25 December 2014

ТИЙМЭЭ 100% ДЭМЖИЖ БАЙНА . АРД ОЛОНТОЙГОО НИЙЛЖ БАЙГААД ХУЛГАЙЧИДЫГ АРЧИЖ ХАЯ

Нэр: s Огноо: 25 December 2014

zow

Нэр: Anonymous Огноо: 25 December 2014

Demjij bna

Нэр: zochin Огноо: 25 December 2014

tulga ahiig nam bguulval hamgiin turuund elsej orno, mash ih demjdeg minii ulger duurial bolson hun shuu

Нэр: bayar Огноо: 25 December 2014

Burmaagaa avaad yavaarai. Gazriin gainuud

Нэр: Уншигч эр Огноо: 25 December 2014

үНЭН БОЛ САЙХАН СОНСОГДОЖ БАЙНА ХЭРВЭЭ БАЙГУУЛВАЛ ДЭМЖИХ ХҮН МАШ ИХ БАЙГАА ШҮҮ

Нэр: Anonymous Огноо: 25 December 2014

Үнэхээр үнэн бол дэмжиж байна. Монгол улсад өөр сонголтгүй болчихоод 20 жил болж байна. МАНАН сөнөтүгэй

Нэр: otgontamir Огноо: 25 December 2014

ҮНЭХЭЭР 2…………….. ГАЙХАЛТАЙ …………..

Нэр: Enkhbayar Огноо: 25 December 2014

Demjij bn. Ard tumen bas hamt bosood ogoh heregtei.

Нэр: МЭЭДЭЭ Огноо: 25 December 2014

ДЭМЖИЖ БАЙНА. ХАРИН ГУДМАНД ЖАГСАХ НЬ ХЭР ОНОВЧТОЙ ЮМ БОЛОО. ГЭР БҮЛ, АМЬДРАЛАА ЯАЯ ГЭЖ БАЙГАА УЛСАД ЯАХ ЮМ БОЛ ДОО.

Нэр: Anonymous Огноо: 25 December 2014

unheer demjij bn shuu

Нэр: byambaa Огноо: 25 December 2014

Wow mash ih demjij bn

Нэр: zochin Огноо: 25 December 2014

unen l bol ter shine namiinhan garah magadlal mash undur bgaa shuu.AN MAN 2 asuudaltai boltson tsagt

Нэр: bayarmaa Огноо: 25 December 2014

Demjine

Нэр: baldorj Огноо: 25 December 2014

ger bulere demjij bnaaaa

Нэр: harts ard Огноо: 25 December 2014

Battulga ah mini naaad Magnai, Uynga hoer hudlaa shv!

Нэр: Олимпийн найдвар Огноо: 25 December 2014

хаха харж л байя (олимпийн найдварууд) тэгээд энэ 4 нөхөр чинь нэг нь ч тэр нэг сард хэрэглэдэг 7 сая гаран төгрөгөөсөө татгалзаж чадаж байна уу? Хэрвээ энэ үнэн бол 4лээ татгалзаад улс орноо авардаа улсын төсвөөс их ч мөнгө хэмнэгдэн

Нэр: zochin Огноо: 25 December 2014

demjij bna

Нэр: Больмоор юм Огноо: 25 December 2014

Монголд олон нам байхад улс орон иймй байгаа юм чинь өшөө намын хэрэг алгаа Арай өөр байдлаар тэмцмээр байна

Нэр: зочин Огноо: 25 December 2014

шудрага бол дэмжинэ

Нэр: Anonymous Огноо: 26 December 2014

нойр хоолгүй зүтгэх хэрэгтэй болох байхдаа бие биедээ буулттай хандаарай гол ажил үүргээ бүрэн ойлгож зовлон хүндрэлийг нь мэдэрдэг хэсэг хугацаанд ч болов өөрийнхөө хувийн эрх ашгийг умартаж чадах хүмүүсээр хүрээллүүлбэл зүгээрсэн бүх хүн дэмжинэ гэх найдлага бол огт хэрэггүй ер нь бол олон түмний маш өрөвдөлтэй хэсэг л дэмжинэ дээ

Нэр: Anonymous Огноо: 26 December 2014

та нарыг Амаржаргал Бат үүл Содбилэг нар дэмжихгүй гэж үү энэ хүмүүсийг үнэний төлөө байх гэж их горьддог юмсан

Нэр: hun Огноо: 26 December 2014

Unendee l demjij bnaa AMJILT unenii tuluu shudarga bgaarai

Нэр: 100% Огноо: 26 December 2014

Estoi 100% demjnee. Muu sain MAN, MAHN, AN bugd zailval taarna

Нэр: Anonymous Огноо: 26 December 2014

uruwdultei heseg n demjixed bolno ter tusma

Нэр: Anonymous Огноо: 26 December 2014

demjij bn

Нэр: ok Огноо: 26 December 2014

demjij bn shvv ard tvmen bosoh bolno ta hedte tsug

Нэр: Cochin Огноо: 26 December 2014

xol yavaxgui ee. Shu alien tulamnuud

Нэр: eerka Огноо: 27 December 2014

demjij bn

Нэр: eenee Огноо: 28 December 2014

demjij bn

Нэр: to Огноо: 31 December 2014

Uyangag aldan tushaaliin toloo yavj bga gej boddog tereer sayahan ta nar oorsdoo temts yamar hetsvv baiidgiig vz bi odo boltson geh utgatai yum helsen sdee

Нэр: to Огноо: 31 December 2014

Battulga Ganbaatar 2iig demjij bna

Нэр: oyunsky Огноо: 1 January 2015

Demjij bn. Bidend uur songolt ugui bolson.

Нэр: хххххххххххххххххххх Огноо: 12 January 2015

Уянгаа бол бас нэг ард түмний сэтгэлээр тоглож яваа өөдгүй худалч эм. Нөгөө дүүл нь одоо үед яах бэ байж болно . ЭЦСИЙН ЭЦЭСТ ӨӨР СОНГОЛТ БАРАГ БАЙХГҮЙ БОЛЦОН НЬ ЭМЭГНЭЛ

Нэр: хххххххххххххххххххх Огноо: 12 January 2015

УЯНГА ХУДЛАА ХУДАЛДАГДСАН ЭМ ШҮҮ

Нэр: монгол иргэн Огноо: 19 January 2015

Би болон манай хэсэг нухуд шууд дэмжиж байгаа

Нэр: Дэмжигч Огноо: 2 February 2015

Дэмжиж байна. Нийтлэгч Ганхуягийг өөртөө татах аваас дэмжлэгийг авах нь гарцаагүй. Амжилт хүсье.

Нэр: baagii Огноо: 1 May 2015

МАШ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ЗАМ ТЭЭВЭРИЙН САЙД АСАН ГАНСҮХ БАТТУЛАГА ГАМБААТАР УЯНГА БОЛОРЧУЛУУН БҮГД НИЙЛВЭЛ САЙН Л БАЙНА.АМЖИЛТ

Нэр: demjigch Огноо: 6 June 2015

DEMJIJ BNA

Сэтгэгдэл бичих