“Би ажлаа өгчихөөд төрийн цэвэрлэнэ” гэсний цаад утга нь юу байв

486522Өнөөдөр манай нийгэмд улстөрийн шоунууд арай л хэтэрлээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж ажлаа хүлээлгэн өгч байгаагаа илэрхийлсэн. Гэтэл энэ нь зарим талаараа улстөрийн зохион байгуулалттай шоу гэж хэлмээр санагдчихлаа. Ер нь бол түүний энэ ажилд ажиллах нь иргэдэд тийм ч хамаатай зүйл биш. Угаасаа л улстөрийн тоглолтыг өнөөдөр ханатлаа үзэж байгаа.

Түүний хэлснээр шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах, тэр тусмаа сөрөг хүчингүй Засгийн газартай хамтарч ажиллахгүй. Энэ ажлыг хүлээлгэж өгөөд төрөө цэвэрлэх ажилд идэвхийлэн оролцоно хэмээн мэдэгдсэн. Гэхдээ энэ бол тодорхой зорилготой шоу гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Учир нь саяхан хэвлэл мэдээллээр тарсан түүний талаарх таагүй мэдээллүүд ямартаа ч хүчин нөлөө болсон нь мэдээж.

У.Хүрэлсүхийн дэлгэсэн түүний талаар таагүй нэгэн мэдээлэл бол түүнийг гудамжнаа мөр зэрэгцэн зүтгэж байсан хамтран зүтгэгчээ ажилд авсан явдал байсан ажээ. Мөн сүүлийн үед шүүгчийн шийдвэрт санаатайгаар нөлөөлөх гэсэн хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт дуудагдаж байгаа зэрэг зүйл бол яахын аргагүй түүнийг ажлаа өгөх шалтгаан улстөрийн золиос гэх юм уу даа. Ингэж хэлэхийн учир нь өнөөдөр улс төр гэдэг том айлын тогоонд байгаа нэгнийг өөрийн үзэл бодлынхоо төлөө тууштай явсны төлөө ямар нэгэн шахалт дарамт учруулдаг болсон нь нууц биш болсон.

Түүний хэлсэн “ажлаа өгчихөөд төрөө цэвэрлэх ажилд идэвхийлэн орно” гэсэн үгний цаана чухам юу нуугдаж байгаа бол. Хардахын учир АН доторх олон фракц бүлэглэлүүд, мөн шинээр байгуулагдаад байгаа Шийдлийн засгийн газрын МАНАН гээд л түүний ажилд нөлөөлсөн зүйл байгаа мэт. Тиймдээ л дотроос нь цэвэрлэж чадахгүй байгаа төрөө гаднаас нь цэвэрлэхийг хүссэн ч юм бил үү.

 
ЧОЙ


URL:

Нэр: Anonymous Огноо: 23 December 2014

дэмжиж байна

Нэр: Anonymous Огноо: 25 December 2014

eeeereee

Сэтгэгдэл бичих