Хүлцэнгүйтэл ба үндэстний хор шар
Дэлхийн хамгийн зоригтой байсан үндэстэн, дэлхийн хамгийн аймхай, хүлцэнгүй нь болжээ.
Дошин дээрээ тарвага ч цор цор гошгирдог бол монголчууд гэртээ гайхамшигтай тэвчээртэйгээр гадныхны гарын шүүс болсоор, доромжлуулсаар удаж байна. Харийнхан Монгол Улсад эрсийг нь битгий хэл, 15 настай хүүхдийн нь хөлийг хугалж, сэтгүүлч бүсгүйг нь үсдэн зодоход ч эзэн монголчууд таг дуугүй. Уг нь тэд төв талбайдаа цугларч монгол хүнээ хамгаалах, эсэхийг эрх баригчдаас шаардах, асуух ёстой байв. Гэтэл, бид намайг л битгий зодоосой хэмээн залбиран сүүлээ хавчин гөлөн гөлөн явна.
“Хятадууд 16 настай хүүгийн хөлийг хугартал зоджээ”:
“…Налайх дүүрэг дэх тоосгоны үйлдвэрийн хятад эзэд өчигдөр 16 настай Монгол хүүхдийн хөлийг хугартал зодсон хэрэг гарсан байна. Зодуулсан хүүхэд нь тоосгоны үйлдвэрийн ажилчин байсан аж. Тус үйлдвэрийн 50 гаруй Монгол ажилчин ажлын байрны нөхцлөө сайжруулахыг шаардаж, хятад эзэддээ хандсан юм байна. Гэтэл хятад эзэд нь шаардлагыг нь хүлээж авахаас татгалзсан аж. Энэ үеэр тэдний шийдвэрийг эсэргүүцсэн 16 настай хүүг тэд хөлийг нь хугартал зодсон байна…” news.gogo.mn/r/106422
“Б.Батхишиг: Зодуулсан сэтгүүлчийн үс халцарч, эд зүйлээрээ хохирлоо”:
“BLUE SKY tower”-т ажилладаг нэг залуу ажлын байрандаа Солонгос хүнд зодуулж байна гэсэн дуудлага “ТV 8″ телевизэд ирсний дагуу сурвалжлах баг тус газар очсон юм билээ. Гэвч үүдэнд нь хамгаалалтын албаны хүмүүс камертай сэтгүүлчдийг хориглож, гар хоосон сэтгүүлчдийг ажлын байр руу нэвтрүүлсэн. Сэтгүүлч Минжин гар утсаараа бичлэг хийж, зодуулсан гэх залуугийн талаар яриа авах гэхэд тэнд байсан дөрвөн Солонгос болон хоёр Монгол хэлмэрч нь гэх хүмүүс нийлж гар утсыг нь булаан авч, бүлэглэн зодсон. Тэгээд өрөөндөө саатуулж, боож газарт унагаан биенд нь нэгжлэг хийжээ. Энэ үед Солонгос хүмүүс гар утсаараа бичлэг хийж, хэл амаар доромжлон инээлдэн тохуурхсан. Зодуулсан сэтгүүлчийн үс нь зулгарч унаж гэмтсэн бөгөөд гар утсаа алдаж хохирсон байсан…http://www.mminfo.mn/content/33847.shtml?alias=crime
“МCS-ийн 200 хятад монголчуудыг зодсон байна”:
http://www.youtube.com/watch?v=Ukgt8OGrWeU
“Хэсэг вьетнамчууд 2 монгол залууг зоджээ”:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1210205
“Орхон аймагт хятадууд монгол залууг зоджээ”:
http://www.unen.mn/content/16336.shtml
“Солонгосчууд монголчуудыг бүлэглэн зодов”:
http://www.bataar.mn/10007150
“Монгол залууг хятадууд бүлэглэн зоджээ”:
http://chuhal.mn/r/13931
“Хужаа нар монгол цагдааг зодов”:
http://factnews.mn/c4p
“Кореана” зочид буудлын эзэн монгол ажилтнаа зоджээ”:
http://www.news.mn/content/108020.shtml
……………………………….
90-ээд онд нэгэн америк Хөвсгөл аймагт монгол залууг 7 буудан алахад Очирбатын Дашбалбар л эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулсан. Дашбалбараас хойш, хичнээн монгол алуулж, эмэгтэйчүүд хүртэл одуулсан ч манайхан дахиж үндэстнээ өмөөрч цуглаагүй. Нутгийн эзэнд гар хүрсэн этгээд амь зулбан зугтдаг, насаараа ч дахиж зүглэдэгггүй бол, харин тэр алуурчин бүүр монгол эхнэр авчихсан Хөвсгөлд тухтай амьдарч байна гэсэн яриа байна. Тэр 7.1-нд тарган дарга нарыг өмөөрч гар хоосон цагдаа хөвгүүдээ тоосгодох болохоор “зоригтнууд” олноор олдоод байсан гээч. Бие биедээ арслан барс шиг омогтой атлаа, харийнхныг харахаараа манайхан хий нь гарсан бөмбөг шиг болчихдог. Даяар Монгол , Хөх Монгол бүлгэмийн хэдхэн залуус хаяа тулалддагыг эс тооцвол, монголчуудын сүнс нь зайлж хадны сүг зураг болжээ.
Жил бүр, монголчуудад баяраас өөр юм бодогддоггүй наадмын өдрүүдэд, Төв Цэнгэлдэх орох замд харийнхан, тэдний зараал охид, хөвгүүд библийн товхимолуудыг атгуулах гээд зүтгэдэг. Монголчууд яах ч үгүй хэмээн тэд бардамнан байгаа нь тэр. Зарим оронд бол…
Харийнхан яагаад монголчуудыг эх нутаг, тусгаар Монгол Улсад нь байн байн алж, зодож, гэмтээгээд байна вэ? Үүний шалтгаан нь Монголын хууль хүчнийхэн даварсан харийнхныг хатуу шийтгэдэггүй, монголчууд нэгийгээ өмөөрч, харийнхны балмад үйлдлүүдэд эсэргүүцлээ илэрхийлдэггүйтэй холбоотой.
Монголчуудыг юу хулчгар, хүлцэнгүй болгов, хар амиа хичээх үзэл үү аль эсвэл буддын шашин уу?
Автобусны жолооч гэнэтхэн -Арын тэргэнд ороод суучих!” гэхэд “-Яагаад?” гэж асуух хүн гардаггүй, бид бүгдээр, хөгшин, залуугүй хониноос амархан захирагддаг. Хашаандаа хонио оруулах гэж “хөөрхөн” ажил болдог билээ.
Монголчууд аймхай, хүлцэнгүй болсон нь саяхных явдал биш ажээ:
“…Энэ хөсөгт явсан бүх амдочууд их, бага хэмжээгээр зэвсэглэсэн байсан бөгөөд, хөрөнгийг нь дээрэмдэж байхад тэд зүгээр харж зогсохгүй нь илэрхий байв. Харин монгол мөргөлчдийн хувьд, эсрэгээрээ, тэдний ихэнхи нь ямар ч зэвсэггүй бөгөөд, аливаа халдлагыг “өмнө хийсэн үйлийн маань үр” хэмээн хүлцэнгүй амсахад бэлэн байв…”Вообще все амдосцы, ехавшие в этом караване, были более или менее сносно вооружены и у них заметно было решение не быть пассивными свидетелями грабежа своего имущества. Большинство же монгольских богомольцев не имело, напротив, никакого оружия и готово было перенести все обиды, философски обьясняя их только “плодом” своих же деянии…”, хуудас 57, Г. Ц Цыбиков, “Дневник паломника от Гумбума до Лхасы”, 1899-1902.
“…Иногда к нам приезжали монголы, которые караулят перевалы через Бурхан-Будду от разбойников тангутов, или, как их здесь называют, оронгын. Лишь только завидят этих последних, караульные тотчас дают знать в Цайдам; там все прячутся куда могут. Подобные караулы содержатся летом в главных ущельях Бурхан-Будды от обоих прилегающих к этим горам хошунов — Дзун-засака и Барун-засака. Кроме того, цайдамские монголы стараются кочевать в топких болотах, куда конным оронгынам трудно пробраться. Однако разбойники ежегодно грабят и убивают тех же монголов. Эти постоянные грабежи довели несчастных цайдамцев до того, что они при нас собирались подавать через сининского амбаня богдохану просьбу о дозволении переселиться на Алтай…”.
Прежевальский Н.М “От Кяхты на истоки Жёлтой реки”.
Манайхан “үхэр монгол” гэцгээдэг. Энэ “цолыг” бидэнд хэн олгосныг би мэдэхгүй. Дэлхийн талыг захирч байх цагт монголчуудыг арслан, бараас өөр амьтантай харьцуулах аргагүй байсан нь мэдээж. Үхэр “цолыг” монголчууд нилээд сүүлд, гэхдээ өөрийгөө хамгаалахтай байхдаа хүртсэн байх. Учир нь, үхэр хэдийгээр өдөж, хоргоож, агнаж, идээд явахгүй ч, эвэртэйг ч хэлэх үү эвгүйрхвэл мөргөчихдөг шударга амьтан. Одоо бол бид үхэр “цолоо” хураалгаж “хонь” дээр буух нь уу? Хонь хонио л дээрэлхэхээс биш сүргээ хамгаалах ямар ч чадваргүй амьтан. Гэтэл, цэрэгт яваагүй, кросст гүйдэггүй турьхан хөлтэй, данхар цээжтэй ээмэг зүүсэн, эмэгтэйлэг, хэрүүлч авгай шиг ямаан омогтой хөвгүүд маань сул дорой нэгэндээ дээрэлхэхдээ арслан, харин үндэстнээ гэх болохоор хонь мэт байх болж.
Эсвэл оросуудыг хөөж явуулснаас хойш Монгол Улсад хятадуудаас айх нь өвчны хэмжээнд хүрэв бус уу?! Хятад хүнийг “суперман” мэтээр үзүүлсэн зохиолуудыг зарим хүн бичсэн нь үүнд бас нөлөөлсөн байж мэднэ. /Үүнийг нь мэдсэн хятадууд айдсын түвшинг барихын тулд бараг л төлөвлөдөг, 2-3 сар тутамд Монголд хэдэн зуугуулаа бүлэглэн 2-3 монголыг зоддог болсон ч юм бил үү/. Барилгачин хятадуудын дунд хамгаалагч монголыг нэвширтэл зоддог “моод” гараад удаж байна. Нэгийгээ ирж хамгаалдаггүй олон мянган хүнтэй, бар, арслан, чонын нэртэй хамгаалалтын албадын утга юу вэ?
Сая интернетэд хятадын цагдаа нарын өөдөөс мод, чулуу барин дайраад буудуулж байгаа хэдэн уйгарын тухай видео тавигдлаа. Манайхан янз янзын сэтгэгдэл бичиж байна. Монголчуудын хар амиа хичээх, харийнхнаас айх нь шизофрени-ийн түвшинд хүрсэн бололтой. Сэтгэгдлээ бичихээс ч айдаг хүмүүс байдаг бололтой.
АНУ-д насыг элээж яваа нэгэн эр: -Энэ уйгарууд тэнэг байна. Тэд гадаадад гарч ухаантай тэмцэх хэрэгтэй- гэж сургаж байна. Би өөрийг нь гадааадад гарч тэмцээд байна уу, аль эсвэл Монголд амьдрах орон зайгаа цагаачдад чөлөөлөөд байна уу гэж бичтэл тэр -Наадах коммент-оо устга- гэсэн захиа бичив.
Тэр уйгарууд өлссөнөөс болж тэмцээд байна- гэж манайхны зарим нь бодоод байх шиг. Уйгаруудын гэдэс өлсөөгүй, тэд хувцасаар дутаагүй. Хүн бас сэтгэлээр өлсдөг гэдгийг бид л гадарлахгүй байх. Хамгийн баян уйгар эмэгтэй Ребия Кадыр тийм өлсгөлөнд нэрвэгдэн тэмцээд Хятадын шоронд сууж, эцэст нь АНУ-руу явсан.
Эсвэл уйгар хүн бусад уйгаруудынхаа, танихгүй нэгнийхээ төлөө тэмцдэг гэдгийг Монголын материал, хөрөнгөчид бид ойлгохгүй биз. Тэр уйгарууд тэгж “тэнэгтсэнээрээ” ард түмнийхээ хүслийг зарим хятадуудад ойлгуулж ч байгаа юм бил үү. Хятадууд өөрсдөө ч 30-аад онуудад Японы эсрэг “тэнэглэн” тулалдан амиа үрсэн.
Мартчихаж. Монголчууд бас “зоригтой”. Гэхдээ бид сонин зоригтой. Монголчууд маань тарган дарга нарыг өмөөрөх болохоороо зэвсэггүй монгол цагдаа хөвгүүд рүүгээ “зориглон” дайрч чулуу, цементээр цохиж цустай нь хутган, гэмтээдэг шүү дээ. Хужаа нар 15 настай хүүхдийн маань хөлийг хугалж, ажилчин залууг маань цусанд нь хутгаж, корей нар сэтгүүлч бүсгүйг маань үсдэн зодчихсон байхад нөгөө олон монгол зуун “зоригтнууд”-аас хэн ч ирдэггүй, “ухаантай” монголчууд бид Чингис Хааныхаа талбайд эсэргүүцлийн цуглаан ч хийдэггүй, хар амиа хичээн гөлөн гөлөн сүүлээ хавчин холуур явдаг биз дээ. Нөгөө муухай “Хөх Монгол”, Даяр Монгол”-ын “тэнэгүүд” л очдог байх. Монголчуудын дунд байгаа цөөхөн зоригтонг хүчний байгууллагууд шуурхай гэсгээн цээрлүүлдэг. Харийнхан дураараа аашилж болдог, харин монголчууд хариулж болдоггүй байдал Монгол Улсад үүсчихээд байна.
Монголчуудыг эсгий туургатан киргиз, казак, тува, якут нарын араншинтай харьцуулъя:
Тэд бидэнтэй ижил нүүр царай, адилхан нүүдэлчин, малчин үндэстэн. Тува нар буддын шашинд, киргизүүд лалын шашны нөлөөнд удсан. Биднээс ялгаатай нь тува, киргизүүд хүлцэнгүй биш. Киргизүүд гэж айхтар тэвчээргүй хүмүүс байдаг…
Казакстанд цэцэглэсэн таслахын тулд 1986 онд Михайл Горбачев тус удирдагч Кунаевынх нь оронд орос хүнийг томилтол казакууд эмзэглэн босч, Алматад тэднийг дарахын тулд10 мянган цагдааг оруулж байсан билээ.
Казакстанд турк, хятад ажилчид даварвал дор нь дарчихдаг ажээ. 2010.9.17-нд , Актюбинскд, 20-иод хятад ажилчид цуг байсан 3 казакыг зодож. Анхааруулгыг нь тоогоогүй “зочид”-ынхоо 2-ыг хамгаалагчид буудчихаж. Дараа нь баахан казак, оросууд давхилдан ирээд хятадуудыг балбав. 6 2 нь бууны шархтай хятадыг нисдэг тэргээр эмнэлгэд хүргэв…Официальная версия такова: драку затеяли китайцы, которые стали избивать казахстанцев. Когда вмешалась охрана, иностранцы продолжили избиение казахов, тем самым, «спровоцировав применение спецсредств», а именно огнестрельного оружия. Охранники, стрелявшие поначалу предупредительными, были вынуждены открыть огонь на поражение. В результате пострадали двое граждан КНР. После этого толпа казахстанцев устроила охоту на китайцев: еще несколько из них были жестоко избиты. Что касается казахстанцев, то пострадавших из них было зафиксировано всего трое. Зато в местной БСМП сейчас находятся шестеро пострадавших китайцев, которых доставили в областной центр вертолетом. Двое из них – с огнестрельными ранениями, еще четверо – с сотрясением головного мозга. На данный момент состояние пациентов удовлетворительное и, по словам актюбинских медиков, опасений не вызывает. Как явствует из сводки ДВД Актюбинской области, обстоятельства и причины происшествия выясняются, уголовное дело возбуждено по статье 257 УК РК «Хулиганство»…http://caspionews.kz/?p=1269…
Киргизүүд ч бас эх орондоо монголчууд шиг харийнханд дээрэлхүүлэхийг тэвчдэггүй ажээ:
…- Мы охраняем китайскую компанию «Jhong ji Mining company», которая работает на участке Бучук, наша вахта 10 дней, в день происшествия должны были сдать последнюю смену. Около двух часов дня начали приезжать машины. Были одни мужчины, многие из которых были разъяренные, в машинах были камни и палки. Мы слышали, что они поедут на комбинат «Кыргызалтын» в Сары-Солтоне. Были спокойны. Дорога, ведущая на участок Бучук и в «Кыргызалтын», одна, но потом разъединяется. Ближе к вечеру их прибывало все больше. Как только стемнело, они начали избивать китайских работников. Затем они рванули в нашу сторону, мы произвели предупредительные выстрелы, но они не отреагировали. Мы стреляли в воздух, и так у нас закончились патроны. Затем они избили и нас, отобрали у нас оружие. Сожгли вагон, в котором мы жили, – говорит он… http://m.gezitter.org/society/4702_v_solton-saryi_izbili_10_kitayskih_grajdan/
Манайхны бие биеээ айлгадаг шиг, Хятадын арми Казакстан, Кыргызстан руу довтолсонгүй. Тоосон ч үгүй. Аргагүй шүү дээ, бусдын нутагт даварсан тэнэгүүдээ өмөөрдөг мангар улс гэж одоо дэлхийд алга. Тэгээд ч, зочид нь даварвал даруй дарчихдагаараа Хятад улс өөрөө дэлхийд үлгэрлэдгийг хэлэх үү. Өмнө нь ч, казакууд нэгийгээ олон удаа өмөөрч байв. Жишээ нь, 2006.10.20-нд Казакстаны Атырау мужийн Жылы районы Тенгизд нутгийн болон түрк ажилчид мөргөлджээ. Үдийн хоолны үеэр түркүүд нэг казакыг зодож. Бас, охидынх нь талаар эвгүй мэдээг казак эрд түркүүд хэлсэн ч гэдэг. Цусаа гоожуулсан казак яваад 400 хүнийг дагуулаад ирснээр нийтийг хамарсан зодоон болж. 115 түрк эмнэлгийн тусламж авахад хүрсэн.http://http://www.fergananews.com/articles/4710
Улаангомын хятад пүүсүүдийг тува нар дээрэмдэж, дараа нь тэд монгол лам нараас хятадуудын хадгалуулсан барааг гаргаж өгөхийг шаардаж байсан түүхтэй.
Оросын армид “дедовщина”"өвөөгийн дэг” гээч дэглэлт байдаг. Түүнийг тогтоогчид нь голдуу кавказынхан буюу “даг”-ууд”дагестанууд”. “Өвгөд” харин цөөхөн тааралдах тувачуудаар оролддоггүй… Учир нь тува нар бусдыг өддөггүй боловч гомдоосон “өвгөд”-өд хариуг нь хатуу барьдагт бий. Мэдээ явж байна:
“В войсковой части 21720 военнослужащий из Тувы получил травму руки, нанеся в свою очередь, по предварительным данным, телесные повреждения отверткой троим сослуживцам, призванным из Дагестана”.
….В войсковои части 02901 рядовой из Тувы…”
Ийм “онигоо-анхааруулга” ч гарсан: “Минздрав предупреждает что конфликты с тувинцами опасно для вашего здоровья”.
Оросын эрхшээлд байдаг якутууд ч бас нутагтаа доромжлуулбал эмзэглэдэг, нэгийгээ өмөөрдөг ажээ. Якут бүсгүйг хүчиндсэн армянд хуулийнхан талтай байна гэх сургаар якут залуус цугласан тухай:
“…Вице-президент в тиши своего кабинета в охраняемом Доме правительства делал заявление для прессы, а народ все подходил и подходил. На площади Ленина собрались более тысячи человек, костяк которых составили, в основном, студенты разных учебных заведений. «Организаторов» несанкционированного мероприятия, как и предполагалось, не было. Из известных личностей выделялись в толпе популярный певец, Хоhуун Аскалон Павлов и звезда НВК Саха, якутский Левитан Эдуард Рудых….Были на сегодняшнем мероприятии и горячие головы, которые открыто призывали к насильственным действиям. Возможно, это были провокаторы. Были и тихие «идеологи», которые деликатно вразумляли молодежь то идти штурмовать мэрию, то маршировать на площадь Дружбы, то нападать на, корректно говоря, лиц кавказской национальности.
…Глушко назвал реакцию интернет-сообщества неадекватной, поскольку преступник находится в СИЗО, а следствие работает. Кроме того, он заявил, что эмоциональный всплеск в столице Якутии произошел благодаря бездействию правоохранительных органов… http://sakhalife.ru/node/36770
Буриадуудын дөлгөөн зан аймхайнх нь шинж гэж итгэсэн Оросын мулзан толгойтнууд их даварсан даа. Жишээ нь, 2009 онд компьютерч Баир Самбуевыг Москвад “ари татар” Вадим Фахрутдиновын мулзан толгойтнууд алсан. Буриадууд номхон, бусдыг өддөггүй ч, эцсийн мөчид тэд тун шийдэмгий. 2012 онд Чимит Тармаев гэдэг залуу 6 дагестанаас амиа аврахын тулд 1-ийг алж, нөгөөг шархдуулсан нь Орос даяар яригдсаны нөлөөгөөр буриадуудад болгоомжтой ханддаг болсон. Өвгөд нь дайчин явсны дурсамж-саяхныг хүртэл нутгийн буурлууд нь ташаандаа зүүсэн мөнгөн хутгыг Чимид санасан биз….Тармаев пытался уклониться от конфликта, побежал и попытался сесть в вагон метро, но нападавшие его догнали и вытянули обратно, после чего состоялась драка. Момент, когда Чимит пытался забежать в вагон, зафиксирован на камере слежения.http://politics.d3.ru/comments/477918/
Монголчуудын ихэнхи нь харийнханы өмнө хүлцэнгүй, аймхай болсон үед ч Бишрэлт гүн Сундуй, Зоригт Баатар Энхбилэгтийн Тогтох, Догшин Ноён Хутагт Дамбийжанцан мэтийн гайхалтай зоригт хүмүүс байсан, бөгөөд одоо ч байгаа нь мэдээж.
Түшээт Хан аймгийн Бадрах гүний хошууны Ашиг хурган Чулуу хэмээх газарт төрсөн Төмөрын Даваа буюу Богд Хаант Монгол Улсын Догшин Баатар буюу Догшин ноён хутагт Дамбийжанцан… Сэтгэл санаагаар унаж, өөртөө итгэхээ больсон монголчуудыг хувийн эр зоригоороо буцаан зоригжуулсан хүмүүс нь Өвөр Монголд Тогтох, Ар Монголд Дамбийжанцан гэдгийг мянган тонн шороогоор булсан ч цухуйсаар байх биз.. Түүнийг мэхлэн хороосноо зөвтгөхийн тулд Нийслэл Хүрээний Ардын Засгынхан түүнийг мангас байсан мэтээр үзүүлсэн юм. Дамбийжаа хүний арьсыг өвчөөд сууж байхыг хэн ч хараагүй бөгөөд харин дайснуудаа айлгах, мохоохын тулд тараадаг байсан цуурхалыг нь улаантнууд овжин ашигласан билээ. Харин Хатан Баатар Магсаржав олзлогдсон Вандановын зүрхийг сугалж идсэн тухай цагаантны офицеруудын дурдатгалд байдаг. Улаантнууд Дамбийжанцаны толгойг тасалсны гэрэл зураг нь байдаг шүү дээ.
“…Тулалдаан эхэллээ. Чухам энд л монголчуудын дайнч чанарыг би гайхсан билээ. Морин жагсаалаар дайран орох тэднийг харваас шуурга мэт. Зуутын хамгийн түрүүнд Бишрэлт гүн/Сундуй.Орч/, ямар нэгэн хараал ч юм уу тарнийг өндөр дуугаар хашгирах “Жаахан гэгээн” хоёр хурдалж, араас нь монголчууд сэлмээ далайн морьныхоо дэлэн дээр бөхийн довтолно. 320 хүний бүрэлдэхүүнтэй тэр их “шуурга” үхэл, ялалт хоёрынхоо алин руу яарч яваагаа үл анзаарах адил. Монголчуудын догшин дайралтыг хөндлөнгөөс ажиглахуй агуу их Чингис хааны үеийн хүмүүны дайнч зүрхийг Ламын шашин нэг мөсөн үхүүлчихээгүй юм байна, гагцхүү олон зууны унтаа нойрноос нь сэрээх л хэрэгтэй юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх авай…”/177-р хуудас, М.Г Торновский, “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ. Барон Унгерн”.
Монголынхоо мөхөхөөс айхгүй мөртлөө, бид Монголынхоо төлөө тэмцэхээс яагаад айгаад байна вэ?!
Алхана Болд
Эх сурвалж: http://boldalkhana.blogspot.com
URL: