ЭМЯ, хальтиргаа гулгаанаас үүссэн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх компанит аяныг эхлүүллээ
Хүйтний эрч чангарч, хальтиргаа гулгаа ихэсэн осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх “ зорилготой компанит аяныг ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв эхлүүллээ. Энэхүү аянд оролцогч талуудын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Зам тээврийн яам, Нийслэлийн замын цагдаагийн газар, Тээврийн газар, Мэдээлэл шуурхай зохицуулалтын хэлтэс НЯТТ, Дүүргүүдийн засаг даргын тамгын газрын төлөөлөл, Боловсролын газар зэрэг 30 гаруй хүмүүс оролцлоо. Уг уулзалтаар “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх з сарын аяны хүрээнд хийгдэх ажлын талаар болон салбар хооронд хамтын үйл ажиллагааг хэрхэн уялдуулах үр дүнтэй, шинэлэг үйл ажиллагаа зохион байгуулах талаар санал солилцлоо.
URL: