Ганбууш охин биеэ 450 сая төгрөгөөр үнэлжээ

20141222032744Хүсэл байвал хувь тавилангаа ч өөрчилж болдог гэдгийг харуулаад өгсөн
хэвлэлийн баатар Ган-Од жинхэнэ утгаараа эмэгтэй болж  13 настай охины сав суулгуулан өндөр өртөгтэй хүнд хагалгааг давсан нэгэн.

Тэрээр Солонгос улсын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгаран түүний нүүрэнд илэрсэн хөгшрөлтийн эсрэг болох унжсан арьсыг нь татсан аж. Мөн бага зэрэг далийсан хамрыг засангаа илүү эмэгтэйлэг болгож өөрчилжээ. Хамгийн сүүлд нь нүүрний хонхойж орсон хэсгүүдэд өөрийнх нь өөхнөөс авч, өөх суулгаад түүнд хийсэн хагалгаа дууссан билээ.

Одоогоор эх орондоо амьдарч байгаа бөгөөд тэрбээр онгоноо 450 сая хэмээн мэдэгдэв. Ийнхүү үнэлэх болсон шалтгаан нь Н.Ган-Одын гоо сайхны хагалгааны зардал 450 сая төгрөг болсон юм байна. Тиймээс ийнхүү үнэлсэн гэнэ.

С.Гүнжээ

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих