“Би өрийн таазыг нэмэгдүүлнэ гэж хэлээгүй”

erdenebat_gishuun773030960201412050745Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-МАН засагт хамтрахдаа өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцсон. Гэвч өрийн таазыг нэмэх нь гэх мэдээлэл гадуур гараад эхэллээ. Үүнд та албан ёсны мэдээлэл өгнө үү?

-Миний хувьд “Өрийн таазыг нэмнэ” гэдэг мэдээллийг огт өгөөгүй. Харин өрийн тааз хуулиа зөрччихсөн байна гэдгийг л хэлсэн. Тэртэй тэргүй өрийн тааз хуулиасаа даваад урьдчилсан байдлаар 49.9 хувьтай болсон байна. Харин цаашдаа ханшийн өөрчлөлт, хүүгийн зээлийн үйлчилгээний зардлуудаас шалтгаалаад энэ оны эцэс гэхэд 53 хувьд хүрэх магадлал өндөр болчихоод байна. Энэ байдал нь өрийн тааз хуулиа зөрчсөн байна гэсэн үг. Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхыг МАН хатуу барьж байгаа. Гэхдээ бид цаашдаа өрийн менежментээ яаж хийх, ямар бодлого боловсруулж байж энэ өрөө эргэж ДНБ-ий 40 хувь дээр аваачих вэ гэдэг бололцоог л хайх ёстой. Гэхдээ үүнд өрийн тааз 50 гаруй хувьтай болсон байгаа үед тодорхой хэмжээнд хугацаа шаардах байх. Магадгүй 4-5 жил шаардахыг үгүйсгэхгүй. Харин энэ хугацааны дараа өрийг ДНБ-ий 40 хувьд хүргэх зайлшгүй шаардлагатай. Түүнээс өнөөдөр хуульдаа шууд нийцүүлнэ гэдэг байдлаар өрийн таазыг ДНБ-ий 40 хувь болгоно гэдэг бол боломжгүй зүйл.

-Энэ онд худлаа юм бол ирэх онд ийм боломж гарах уу?

-2015 онд энэ хэмжээнд аваачна гэвэл одоо баталж байгаа төсөв маань долоон их наяд орчим байгаа шүү дээ. 2015 оны хувьд үүнийг бодит байдалд нийцүүлэхийн тулд нэг орчим их наядаар бууруулъя гэж бодож байгаа. Хэрвээ бид өрийн таазыг ДНБ-ий 40 хувьд буюу хуульд нийцүүлэх ёстой гэж үзвэл дахиад хоёр их наядын зардал хасч байж энэ хэмжээнд хүргэнэ гэсэн үг Үүний тулд арилжааны бонд болон арилжааны зээлүүдээ төлж байж энэ хэмжээнд хүргэх шаардлага тулгарна.

-Өрийн хэмжээг ирэх онд хуульд нийцүүлэх боломжгүй гэж ойлгож болох уу?

-Ийм боломж байна уу гэвэл хүнд. Бид өнөөдөр бараг амьдралыг зогсоох хэмжээнд аваачиж байж энэ боломжийг бий болгоно. Тэгэхээр ингэхгүйн тулд яах вэ гэхээр тодорхой хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Өрийн менежментийг боловсронгуй болгохоос гадна бүтцээ өөрчлөх шаардлага гарна. Өнөөдрийн байдлаар өрийн бүтцийн хувьд ихэвчлэн маш өндөр өртөгтэй арилжааны зээлүүдээр төсвийн алдагдлаа санхүүжүүлээд явсан байх жишээтэй. Дээр нь маш өндөр өртөгтэй арилжааны бондуудыг гадаадаас авчихсан байгаа шүү дээ. Ийм нөхцөлд өрийн хувьд үйлчилгээний зардал нь өсдөг Тэгвэл үүнийгээ урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлээр солих ямар боломж байна вэ гэдэг менежмент хийх зүйлийг ярьж байгаа юм.

-Эдийн засаг хүндэрсэн байхад мөнгө татаж царцаана гэдэг бүр л амиа хорлож байгаагийн шинж гэдгийг Засгийн газрын гишүүд хэлээд байна л даа. Тэгэхээр МАН, АН- тай хамтарч байгаа учраас нэг тийш харах нь чухал байх. Гэтэл зарим хэсэг нь гаднаас мөнгө оруулж ирэхгүй бол байдал бүр хүндэрнэ гэх юм. Харин нөгөө хэсэг нь өрийн таазыг нэмж болохгүй гээд байдаг. Ер нь энэ асуудлыг Засгийн газрын танхим дотор ямар байдлаар ярьж байгаа юм бэ?

-Хүмүүс янз бүрийн л байр суурь илэрхийлж байгаа. Гэхдээ бид бүх боломжийг хайх ёстой. Жишээ нь зээлийн батлан даалтын сангаа тодорхой хэмжээнд эх үүсвэрийг нь нэмэгдүүлээд үүнээсээ нөхцөлийг нь өөрчлөөд зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдэд олгодог байсан бол гадаадын хөрөнгө оруулагчдад олгох бололцоог бүр дүүлэх шаардлагатай. Цаашлаад хөрөнгө оруулалтын сан байгуулах. Ингэхдээ мэдээж өр төлбөр үүсгэхгүйгээр тодорхой хэмжээнд эх үүсвэрээ бүрдүүлээд явдаг гадны жижиг улсууд зөн дөө байдаг л даа. Тэгэхээр гаднаас хөрөнгө оруулалтаа та таж, хө- рөнгө оруулалтын сан бай гуулах, харин менежментийг нь ихээхэн хэмжээний хөрөнгө босгож чадвал энэ менежментийг хийсэн хүмүүс нь өөрсдөө хариуцаад явдаг байж болно. Үүнийг мэдээж ху вийн хэвшил бизнесийн бай- гуу л лага дээр тулгуурласан байд лаар шийдэх нэг бололцоо байна. Мөн өрийн үйлчилгээний зардлыг бууруулахын тулд төсөл хөтөлбөрийг одоогийн нөхцөл байдалд голдуу арилжааны зээлээр санхүүжүүлчихээд байгааг өөрчлөх бололцоо бас бий шүү дээ. Урт хугацааны, бага хүүтэй зээлээр санхүүжүүлэх боломж ч бий. Үүний тулд санхүүжүүлэгч байгууллагуудыг оролцуулж болох юм. Жишээ нь, Хятадын нэг тэрбум ам.долларын зээл гэж бий. Үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа болон хэрэгжүүлэхээр зэхэж байгаа төслүүд дээрээ нөхцөлийг нь өөрчлөөд өгч болох юм. Ийм байдлаар шийдэхэд болохгүй зүйлгүй гэж бодож байгаа

-Бондоор авсан, хүүгээр нь хэрэгжүүлсэн төслүүдээ хувийн хэвшилд өгч, бондынхоо санхүүжилтийг суллаж авч болох юм гэдэг гарцыг зарим хүн ярьж байна. Та Сангийн сайдын хувьд ийм боломж бололцоог олж харж байна уу?

-Хувийн хэвшилд шилжүүлнэ гэж байх шиг байна. Гэтэл бид нэгэнт авчихсан зээлээ шилжүүлэх бололцоогүй шүү дээ. Харин хувийн хэвшилд шилжүүлэх эсэх асуудал эргээд заавал найдвартай байх уу, үгүй юү гэдгийг шаарддаг Энэ маань Засгийн газрын баталгаа шүү дээ. Тэгэхээр энд Засгийн газрын баталгаа гаргахгүйгээр шийдэж болох юмнууд байна. Монголдоо хөрөнгө оруулъя, үүний тулд санхүүгийн байгууллагууд мөнгө оруулж ирээд тэнд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжих гэж байгаа бол менежментээ өөрсдөө хийгээд яваг. Харин тэр эрх зүйн орчныг бид бүрдүүлээд өгье гэх мэт янз бүрийн гарц байна. Ямартай ч бид энэ болгоныг л судалж үзэж байна. Үүний дүнд эцсийн шийдлийг гаргана. Ямар ч байсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн босго болон төсвийн алдагдалтай холбоотойгоор хуулийн өөрчлөлтийг оруулахгүй гэдэгт МАН хатуу байр суурь барьж байгаа. Гэхдээ нэгэнтээ хууль зөрччихсөн байгаа энэ үйлдлийг хэдий хугацаанд засч залруулах вэ гэдэг дээр төлөвлөгөө боловсруулах шаардлагатай.

-Та хугацаа хэлэх боломжтой юу. Бид барагцаагаар хэдий хугацаанд эдийн засгийн энэ хүндрэлтэй байдлаас гарч, ойлголцолд хүрч чадах боломжтой вэ?

-Өрийн хувьд бид менежмент боловсруулж байна. Ямар ч байсан Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээнд сэргээд бид төсвийнхөө төлөвлөлтийг бодит нөхцөл байдалд нь аваачсан тохиолдолд арилжааны зээлүүдээ хугацаанд нь төлөөд явчих бололцоо бий. Энэ боломж болол цоогоо ашиглабал арилжааны зээлүүдийн хувь хэмжээ буурна Нөгөө талдаа 3-4 жил орчмын дараа магадгүй ДНБ-ийхээ 40 хувьтай тэнцэх хэмжээнд очих бололцоо байгаа гэж харагдаж байгаа. Нэг ёсондоо хуулийн хүрээнд сая нэг асуудлыг аваачна гэсэн үг шүү дээ. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлын хувьд өнөөдрийн байдлаар долоо орчим хувийн өсөлттэй явж байна гэж ярьж байгаа. Гэхдээ энэ өсөлт маань бодит байдал дээр төсөвт нөлөөлж байгаа нөлөөлөл нь хэр байна вэ. Төсвийн орлого гэдэг бол аж ахуйн нэгж байгууллагуудын бизнесийн үйл ажиллагаатай шууд холбоотой шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн өсөлт гэдэг маань мөн л үйл ажиллагаатай шууд холбоотой зүйл. Эдийн засгийн өсөлт өөрөө ДНБ-ээ нэмэгдүүлэх, дээр нь төсөвт үзүүлж байгаа нөлөөллөө нэмэгдүүлчихнэ. Тийм учраас бид хамгийн эхний ээлжинд эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд тэр өсөлт нь өөрөө бодит байдлаар үр дүнгээ үзүүлж байх ёстой гэдэг зарчмыг барьж байгаа юм. Ингэснээр ДНБ-ий хэмжээг өсгөх бололцоо байна. Дээр нь төсөвт нөлөөлсөн нөлөөллөөр нь бид арилжааныхаа зээлүүдийг төлбөл үр дүн гарна гэсэн тооцоотой байгаа. Гэхдээ болж л өгвөл ойрын хугацаанд буюу 1-2 жилдээ багтаагаад хуульд нийцүүлэх ажил арга хэмжээг зохион байгуулна гэж бодож байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: “МОНГОЛЫН ҮНЭН” сонин


URL:

Сэтгэгдэл бичих