Их насанд Ц.Батсайханы өсгий цагаан хонгор түрүүллээ

Улсын их наадам гурав дахь өдрөө уяачдын баяраар Хүй долоон худагт дэнж хотойтол өргөн дэлгэр болж байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр эрлийз адууны их насны морьдын уралдаан боллоо. Их насны морьдын уралдаанд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайсайханы өсгий цагаан хонгор түрүүлж, уясан эзэн унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн халтар морь орж ирлээ. Гуравт Нийслэлийн Налайх дүүргийн уяач М.Энхтайвны бор морь хурдалсан бол дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат Б.Буяннэмэхийн сувдан бор үрээ, айргийн тавд 100 номерын бор морь орж ирлээ. Удахгүй хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос албан ёсны дүнг гаргана.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих