Дэлхийн хямрал казахстанчуудад нөлөөлөхгүй
АСТАНА. /KAZINFORM/. Дэлхийн валютын хэлбэлзлийг ашиглан үнийн хөөрөгдөл үүсгэж, завших үйлдэл гаргахгүй байхыг улсынхаа иргэдэд Казахстаны төрийн тэргүүн Нурсултан Назарбаев уриаллаа.
“Дэлхийн хямрал казахстанчуудад нөлөөлөхгүй” гэж Нурсултан Назарбаев нийслэл Астана хотдоо сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.
Түүний хэлснээр, нефтийн ханш унаж, Орос болон Өрнөдийн олон улс хоорондын харилцан хориг арга хэмжээ зэрэг эдийн засгийн тогтворгүй байдлыг асуудалгүй даван гарах арга хэмжээний төлөвлөгөө Казахстанд байгаа аж.
Засгийн газар дотоодын тогтвортой байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангана гэж Казахстаны Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ өвгөнөөс хойш казахстанчууд юу л болдог болдоо.