Арван хоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амрана

5iphqlbk57n218qv9392hbn978

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд тохиож буй. Энэ өдрийг 2012 оноос хойш бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Тиймээс ирэх даваа гариг буюу 29-ний өдөр бүх нийтээр амарна. Түүнчлэн уг өдөр бөх сонирхогч, үзэгч олны хүсэн хүлээдэг бөхийн барилдаан уламжлал ёсоор “Бөхийн өргөө”-нд болно.

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд:

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;

Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;

Шинэ жил: 1 дүгээр сарын 1;

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;

Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.

Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.


URL:

Сэтгэгдэл бичих