Жүжигчин Г.Отгонцэцэг: Баярласан сэтгэлээ илэрхийлэхээр “Нүүр өгч” байна гэж эндүүрдэг
Сайхан бүсгүйн 21 шинжээс надад 20 нь бий хэмээн ам бардам хэлдэг жүжигчин бүсгүй Г.Отгонцэцэг шоу нэвтрүүлгийн үеэр өөрийн бодлыг элэн далангүй дэлгэсэн “Янз янзын л хүнтэй танилцана. Би өөрөө романтик зүйлд дуртай. Ямар нэгэн юманд сэтгэлээсээ ханддаг, үнэнч, халуун дулаан зан чанарт дуртай. Гэтэл залуучууд зүгээр л зугаа цэнгэлийн журмаар найзалъя гэж ханддаг. Намайг сонин хэвлэлээр янз янзаар бичдэг, секси энэ тэр гэдэг болохоор “Энэ хүүхэнтэй унтаад үзчихье” гэдэг үүднээс харьцдаг эрчүүд ч бий. Яг миний хүсэж явдаг тийм эр хүнтэй одоохондоо учраагүй л байна” гэж өөрийн бодлыг уудаллаа.
Мөн түүнийг жүжигчний хувиар нь хүндэлж явдгаа илэрхийлэн бэлэг сэлт өгсөн хүмүүсийн дотор өвлийн идэш базаасан хөдөөний боргил эрчүүд ч цөөнгүй байсан гэнэ. Талархсан үгс сонссон зарим нэгэн нь “Уулзая” гэж өдөр шөнөгүй утасдаад амар заяаг нь үзүүлдэггүй аж. Энэ тухай жүжигчин Г.Отгонцэцэг “Жаахан юм өгчихөөд уулзаж, учирна гэж санавал эндүүрэл. Баярласан сэтгэлээ илэрхийлэхээр “Нүүр өгч байна” гэж андуураад өдөр шөнөгүй утасдаж залхаана гээч. Зарим нь бүр “Чамайг яаж явахыг чинь харна аа” гэж дарамталдаг” хэмээн ярьжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
belen gar shig l haragdaad baidiin.
Сайхан үтэгтэй ал байгаа юмдаа
21 Шинжээс 20 байхгүй гэж хэлсэн бол шударга л хүүхэн юм гэж бодох байлаа гэж
za zabie uneleed yavdag khuukhen shaalaa yu
Iim tom tolgoitoi daravgar shar khuukhen zunduu l bdag yasan ikh yum bodson yashka ve