Б.Обама Эрх чөлөөний арлынханд гараа сунгалаа

1931afc997a15faeoriginal
Ерөнхийлөгч Б.Обама Куба улстай дипломат харилцаагаа сэргээнэ гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Бид Кубатай тогтоосон харилцаагаа өөрчилнө” гэсэн нь дуулиан тарьсан байна. Тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керрид Куба улстай дипломат харилцааг сэргээх талаар нэн даруй хэлэлцээр хийж эхлэхийг үүрэг болгосон аж. Тэрбээр Гавана хотноо Элчин сайдын яамаа байгуулж, Кубад аялал жуулчлал, бизнес хөгжүүлэх алхмуудыг авч хэрэгжүүлэхэээр төлөвлөжээ. Үүнээс гадна хоёр орны хооронд тээврийн харилцааг сэргээх гэнэ. “Америкчуудын хувьд Куба руу аялахад хялбар болж, тэд арал дээр Америкийн зээлийн, бэлэн мөнгөний картуудаа ашиглах боломжтой болно” гээд Америкийн бизнесийн байгууллагууд тус арал дээр бус байгууллагатай ижил нөхцөл ажиллах боломжтой болно гэдэгт найдаж байгаагаа өгүүлсэн байна. Энэ тохиолдолд АНУ-ын компаниудад Кубад бараа бүтээгдэхүүнээ борлуулахад хялбар болох аж. Гэхдээ Кубын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг бүрэн цуцлахгүй. АНУ-ын эрх баригчид 1961 онд Кубад хувьсгал гарсны дараа тус улстай тогтоосон харилцаагаа тасалсан байна. Б.Обама “Америкчууд, Кубын иргэдийн аль аль нь бидний олонхи нь төрөөгүй байхад бий болсон идэвхгүй хөшүүн бодлогын золиос болж болохгүй” гэжээ. Харин Кубын Төрийн тэргүүн “Бид хэдий ялгаатай ч хамтдаа, соёлтой амьдрах ур чадварт сурах хэрэгтэй” гээд тус улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээ эдийн засагт нь хохирол учруулж байгааг өгүүлсэн байна. Куба улс хоёр талын дипломат харилцаагаа сайжруулах сонирхолтойн илэрхийлэл болгож, тагнуулын хэргээр тус улсын шоронд таван жил хоригдсон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн ажилтан Алана Гроссыг чөлөөлжээ. Харин АНУ-ын эрх баригчид үүнтэй ижил хэргээр шоронд хоригдож байсан Кубын гурван иргэнийг суллах аж. – See more at: http://www.unen.mn/content/44038.shtml?alias=world#sthash.QWIK6v4h.dpuf

URL:

Сэтгэгдэл бичих