УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн эхнэр банкинд их хэмжээний өртэй ч төлөхөөс татгалзаж байна
Улсын их дэлгүүрийн дэргэд сүр бараатай сүндэрлэн боссон Ц.Шаравдоржийн “Гандирс” хотхны орон сууц, үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг аль аль талбай нь тэнгэрт тулсан үнэтэй. Ц.Шаравдоржийн эхнэр Эрдэнэчулуун “Гандирс” хотын оршин суугчид, бизнес эрхлэгчдийн түрээсийн талбайн асуудлыг хариуцдаг юм байна.Тэрээр уг барилгынхаа орон сууцны хэсгийг асар өндөр үнээр үнэлж, цөөнгүй хүнд зарчихсан. Нэг ам метр нь 2500 долларын үнэтэй энэ байшинд УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхныхаас эхлээд том том баячууд амьдардаг. Харин уг үнэтэй байрны эзэн Эрдэнэчулуун хатагтай энэ гарзын үүдээ хаалгахаар Түвдээс тусгайлан лам залан ном гүрэм уншуулж, гарыг нь 10 мянган доллароор цайлгасан. Үүнээс гадна Ц.Шаравдорж даргын гэргий Эрдэнэчулуун уух кофе, идэх хүнсээ Америкаас татдаг гэж гайхуулж ярьдаг болохоор лам багшдаа өгсөн 10 мянган доллар юу ч биш биз. Үүнээс гадна Эрдэнэчулуун хатагтай Дорноговьд 6 давхар зочид буудал бариулчихсан. Мөн Өмнөговьд дугуй хэлбэртэй том буудал бариулж, байшин бариулж, солонгосчуудаас хөрөнгө оруулалт татаж суудаг гэсэн. Гэвч тансаг хэрэглээтэй, их хөрөнгөтэй энэ баян авгай хуучин “Зоос” банкнаас гурван ч удаа их хэмжээний зээл авчихаад одоо хүртэл төлөхгүй зугатааж байгаа гэнэ. Татан буугдсан Зоос банкны өр барагдуулах албаныхан түүний хойноос хөөцөлддөг ч заргачаараа зартай, алдартай хуульчийн гэргийгээс сохор зоос ч авч чадахгүй гацаанд орчихоод байна.
URL: