Дуучин К.Номинжин цагаан хоолны газар ажиллуулж байна
Бие хаа, царай зүс, чадварлаг хоолойгоороо бусад дуучдаас ялгардаг дуучин К.Номинжин Америк аав, Монгол ээжтэй гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Юутай ч аав дээрээ ирээтэй очоотой байж ээжтэйгээ хамт амьдардаг түүний хувьд насандаа баймгүй хөдөлмөрч бүсгүй. Тэрээр хар багаасаа бясалгаж эхэлсэн болоод ч тэр үү, түүний ертөнцийг үзэх үзэл нь бусдаас үнэхээр өөр гэдэг. Амьтны амь таслах нь битгий хэл, махан хоол ч иддэггүй бүсгүй маань ээжтэйгээ хамтран эх орондоо цагаан хоолны газар ажиллуулж байна. Тус хоолны газар Засгийн газрын ордны баруун талд байрлах ” Luna Blanca” цагаан хоолны газар бөгөөд өөрөө тэкэн дээрэ зогсож бүхий л үйлчлүүлэгчидтэйгээ их л найрсаг сайхан харьцдагт олон хүмүүс түүнийг олны танил гэхэд их зангүй сайхан бүсгүй хэмээн магтаж байна.
С.Гүнжээ
agshin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бахархаж байна. Манай залуу охидууд сургамж аваарай. Ялангуяа тамхи татдаг ирээдүйн ээж болох охид бүсгүйчүүд