Татаадаг онигоонууд

280x500_laughing_xlarge

Шинэ орос алтан загас барив. Хувиндаа хийчээд ахин дэгээгээ шидчээд байж байтал
Загас:Хөөш…
Орос: Өө бас ярьдаг айн…
Загас: Би алтан загас байгаа биз дээ.
Орос: Тэгээд юу гэж?
Загас: Нөгөө 3 хүсэл мүсэл байдгүй ээ?
Орос: Тэгээд хэлээч тэрнийгээ…

****

Тарган туранхай хоёр ялаа тааралдав.
- Чи яаж таргалав аа?
- Тэр тун амархан. Чи нэг гуанз руу нисэж ороод, хvний тавагтай хоол руу уначих.
Тэр хvн хоолоо орхиод яваад өгнө. Тэгээд л цадталаа хооллочих…
Хэд хоногийн дараа хоёр ялаа дахин таарав. Туранхай нь бvр турчихсан явна. Бvдvvн нь:
- Чи чинь яачихаа вэ?
- Би нэг хvний хоол руу уначихсан чинь нөгөө хvн намайг бvр шимж шимж хаячихлаа.
- Өө, чи оюутны гуанзанд орчихсон байна

****

Эмэгтэйчүүдийн дэлгүүр
Саяхан нэгэн өвөрмөц дэлгүүр нээгдсэн байна. Нэр нь “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР”. Гэхдээ эрэгтэйчүүдийн бараа биш харин жинхэнэ утгаараа эрэгтэйчүүдийнх гэнэ. Учир нь эндээс эмэгтэйчүүд, өөртөө таалагдсан эрэгтэйг худалдан авч болох гэнэ.

Одоо тус дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг танилцуулъя.
1.Та энэ дэлгүүрээр зөвхөн нэг удаа л үйлчлүүлнэ.
2.Дэлгүүр 6 давхартай бөгөөд давхар дээшлэх тусам “барааны” /эрчүүдийн.орч/ чанар сайжирна.
З.Үйлчлүүлэгч /эмэгтэйчүүд.Орч/ аль нэг давхраас “бараа” худалдаж авах, эсвэл дараагийн давхар руу өгсөх үүрэгтэй.
4.Доод давхар руу буцахыг хориглоно.
Одоо нэгэн үйлчлүүлэгч хэрхэн бараа сонгож худалдан авсан тухай сонирхуулъя.

Нөхөр хайж буй эмэгтэйг 1 дүгээр давхарт ороход “Тодорхой эрхэлсэн ажилтай эрчүүд” гэсэн бичиг байж. Мань хүүхэн шууд 2 дугаар давхарт гарав.
Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай эрчүүд” гэсэн бичиг байлаа.
Хүүхэн 3 дугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч эрчүүд” гэсэн бичиг байхыг харан зогтуссан боловч дээш өгслөө.
4 дүгээр давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн эрчүүд” гэсэн бичиг байлаа. Гэсэн ч үйлчлүүлэгч эмийн сэтгэл дээд давхарт тэмүүлэв.
Тэрбээр 5 дугаар давхарт гарлаа… 5 дугаар давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайрт эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн, архи тамхи хэрэглэдэггүй эрчүүд” гэсэн байв. Bay!!! Хүүхэн энэ давхраас бараа сонгох гэснээ сүүлчийн давхар руу гарахаар шийдэв.
Хамгийн дээд давхарт гарч иртэл:
“-Та манай дэлгүүрийн 312.869 дэх үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт харамсалтай нь ямар ч “бараа-эрэгтэй хүн” байхгүй, энэ давхрыг бид яагаад байгуулсан бэ гэвэл, эмэгтэйчүүдийн хүсэл гүйцэгдэшгүй гэдгийг дахин батлахыг хүссэн юм. Таныг манай дэлгүүрээр үйлчлүүлсэнд баярлаа. Төгс эр хүн гэж байдаггүй гэдгийг Та насан туршдаа санаж яваарай!!!” гэсэн бичиг өлгөөтэй байлаа!!!
Энэ дэлгүүрийн хажуу талд нь дээрх дэлгүүртэй яг адилхан журамтай “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР” байх бөгөөд тэр дэлгүүрийн нэгдүгээр давхарт “Гэр бүлдээ халамжтай” эмэгтэйчүүд, хоёрдугаар давхарт “Гэр бүлдээ халамжтай, нөхөртөө үнэнч” хүүхнүүд байдаг гэнэ. Одоохондоо нэг ч эрэгтэй хүн хоёр давхраас дээш гараагүй байгаа гэнэ лээ…

****

Чапаев Петка 2 цагаантнуудаас зугтаж байгаад талд ургасан ганц модонд авираад гарчиж гэнэ. цагаантнууд хайж хэсэг эргэлдэж байснаа яг явдгийн даваан дээр Петка орилоод 2уулаа баригдчиж гэнэ. Чапаев Петкад уурлаж ганц минут дуугай байж чадсангүй юу гэтэл нөгөөх нь: Даргаа тэр модон дээр нэг хэрэм байсиймаа. Тэр хэрэм миний өмдөнд орчоод миний төмсгийг самар гэж андуураал мэрээл… мэрээл… би тэсээл… тэсээл… тэгснээ нөгөөх чинь миний бөгсийг үүрээ гэж андуураад ороол… гараал… ороол… гараал… сүүлдээ нөгөөх чинь самраа үүрлүүгээ чирч орох гээд… тэгээл тэсэлгүй орилцон…

****

-Авто засварын газар ажилд орсон эхний өдрөө гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд баларч байна
-Юу тохиолдоо вэ?
-Ингэхгүй юу Би “Баагий 22-ын түлхүүрээ над руу шидчих” гэж байдгаараа орилсон юм.Тэнд 7 Баагий нэртэй хүмүүс байсныг би яаж мэдэхэв дээ…….

****

Эрчүүдээс асууж байна. Чи 2 хүний голд унтахаар болж нэг нь дэлхийн хамгийн сайхан хүүхэн нөгөөдөх нь шийдсэн гомо залуу та яг аль тал руу нь харж унтах вэ?

****

Эхнэр, нөхөр 2 унтахаар хэвтэж байв. Нөхөр нүдээ аньсан чигээр хэлж байна.
- Гэрэлээ…
Гэтэл эхнэр нь хамаг хүчээрээ нүдэн дундуур нь буулгаад авав. Хөөрхий нөхөр гайхсан чигтээ нүдээ нээж ядан:
- Хөөе яасан бэ?
- Юун яасан гэж вэ? гэж… Би Гэрэлээ биш Цэцэгээ байна.
- Чи бол Цэцэг биш,чи бол Мал! Наад Гэрэлээ унтраа…

****

Нэгэн залуу үсчинд орж ирээд
-талх байна уу?
-манайх талх зардаг газар биш
залуу гүйж очоод цохиод унагачихаж гэнэ.
Маргааш нь залуу дахиад асуужээ
-талх байна уу?

-уучлаарай ахаа манайх талх зардаг газар биш ш дээ
залуу дахиад л гүйж очоод цохиод унагачихаж гэнэ.
Маргааш нь үсчин залуу бүх төрлийн талх өрөөд тавьчихсан байж байтал залуу орж ирэв.
-Сайн байна уу? ахаа та ямар талх авах уу?
-Аптикаас талх авчлаа өндөг байна уу?…

****

Эмнэлэг.Эмч нарын өглөөний үзлэг.
Палат №1. Гурван өвчтөн хэвтэнэ.
Эмч ээлж дараалан жижүүрийн
сувилагчаас онош, эмчилгээ зэргийг
асууна.
Эмч /Э/:
-Энэ яасан хүн билээ?
Сувилагч /С/:
-Цагаан мах нь эргэчихсэн юм.
Шамбарам-тай.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йод түрхэж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Өвчтөн /Ө/: байхгүй.
Дараагийн өвчтөн.
Э:Энэ яасан хүн билээ.
С:Цагаан мах нь эргэчихсэн.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йодоор арчиж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Ө:Байхгүй.
Гурав дахь өвчтөн.
Э:Харин энэ яасан хүн билээ?
С:Хоолой нь өвдсөн.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йодоор арчиж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Ө:Йодоор арчихдаа надаас л эхэлж
баймаар байна.


URL:

Сэтгэгдэл бичих