Ж.Батзандан гишүүн 200 гаруй сая төгрөг шийдэж өгөн “Хүмүүнлэг” үйлс хийжээ

b693fdd527ee732bbig

УИХ-ын бантан шиг үйл явдлууд дунд гэрэл гэгээтэй сайхан мэдээ сонсогдож байгаа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан актлагдаж түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Энэрэл” эмнэлгийн эмч ажилчидтай уулзаж, шинэ байрны барилгын ажилд зориулж хувиасаа 200 гаруй сая төгрөг шийдүүлснээ дуулгажээ.

“Энэрэл” эмнэлэг нь 1998 онд байгуулагдсан Монгол улсын цорын ганц, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2010 онд тус эмнэлгийн барилгыг акталснаар өнөөдрийг хүртэл зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Мөн “Энэрэл” эмнэлгийн байрны асуудлаар Эрүүл мэндийн шинэ сайд Г.Шийлэгдамбатай ярилцаж, яамнаас нэмэлт санхүүжилт нэн даруй гаргуулахаар болсон байна.

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 22 December 2014

Ene yamar uuruusuu gargaa yu? Yadarsan populismaa hiij MGL-yg suirel ruu l yavuulj bga

Сэтгэгдэл бичих