Шадар сайд У.Хүрэлсүх: О.Магнай чи нохойн баас гэж ярих яахав? Өөрийнхөө баасыг цэвэрлээрэй

78854326У.Хүрэлсүх Шадар сайд болсноор өнгөрсөн хоёр жилд сагсалзсан нөхдүүдийн хандыг хага дарж эхэлжээ. Учир нь өчигдөрөөс эхлээд л ШӨХТГ-ын дарга О.Магнай “Бензиний үнэ 1 сарын 1-ээс буурах ёстой. Үгүй бол миний чадал хүрээгүй ажлаа өгнө…RT” хэмээн жиргэх болсон. Хүмүүс түүнийг үнэхээр шударга зарчимтай залуу гэхээсээ илүү яагаад ингэж “нохойтох” болов хэмээн хардаж эхэлж байна. Уг нь ОХУ-д бензиний үнэ буурч байгаа л даа. Энэ талаас нь харвал буруутгах аргагүй. Зөв санал. Гэхдээ О.Магнай давхар нүүдэл хийж эхэлжээ. Учир нь тэрээр ШӨХТГ-ын даргаар хоёр жил ажиллахдаа шударга ажиллаж чадаагүй аж. Түүний талаарх нилээдгүй баримт Шадар сайд У.Хүрэлсүхийн гарт орж иржээ. Зарим нь ч хэвлэлээр гарч эхэлсэн байна. Тухайлбал О.Магнай ШӨХТГ-ын дарга болсныхоо дараа төрд ажилладаггүй нилээд хэдэн хүнийг төрд ажилладаг, дарга хийдэг гэсэн бичиг хийж өгөөд ногоон паспорт аваад өгчихжээ. Ногоон паспортыг хуулийн дагуу төрд өндөр албан тушаал хашдаг хүмүүст өгдөг. Хэрэв хууль зөрчин өөр хүмүүст өгвөл хариуцлага хүлээдэг. Гэтэл хууль шударга ёс ярьдаг О.Магнай төрд ажилладаггүй найзуудаа төрд ажилладаг гэж хэлээд ногоон паспорт аваад өгчихжээ. Зөвхөн энэ ганц үйлдэлийнхээ төлөө хариулага хүлээх нь тодорхой гэж эх сурвалж мэдээлэв. Энэ мэт олон “но”-той асуудлаасаа болоод О.Магнай ажлаасаа гарах арга зам хайгаад эхэлсэн байна. Тийм учраас өчигдөр цахим хуудаснаа О.Магнайн олон зүйл бичээд байгаагийн эсрэг МАН-ын бүлгийн зөвлөх Б.Энхбаяр “Хандыг нь хага дарах Шадар сайдтай болсон болохоор хавчсан сүүлээ шатахууны үнэрээр халхалж энэ тэр” гэж бичихэд хариуд нь О.Магнай “Чиний Шадар сайд нохойн баас” хэмээн жиргэв. Тэдний маргааныг харж суусан У.Хүрэлсүх “О.Магнай нохойн баас яахав. Харин чи энэ баасаа цэвэрлээрэй” гэж баримт үзүүлсэн байна. Баримтыг хараад О.Магнайгийн сураг алдарч, сүүлээ хавчжээ.

B5LgWZICUAAkcll

Ер нь сүүлийн үед О.Магнай ажлаас эвтэйхэн гарах арга замаа хайж эхэлсэн гэнэ. Тэр нэг л өдөр “би ард түмнийхээ төлөө ийм ашигтай зүйл хийх гэсэн хийлгэсэнгүй. Би ард түмнийхээ талд гэж хэлээд ажлаа өгөх төлөвлөгөө боловсоруулж эхэлсэн” гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна. Ийм агуулгатай мэдээлэл ч их тарж байна. Ингээд О.Магнай зөвхөн жагсаал цуглаан хийж явсан найз нөхөддөө төрийг хэрхэн хуурч ногоон паспорт авч өгсөн баримтыг хүргэе.

Баримт 1.

З.Ундрам

Төрийн албаны шалгалтыг хэдэнтээ өгч, тэнцээгүй атал “Түншлэл, хамтын ажиллагааны газрын дарга” гэх том сэтэр зүүсэн ч тордсоор тордсоор тордлого авалгүйгээр ажлаасаа гарч байсан нэгэн гэх.

Мөн ажилд томилогдоогүй байхдаа гадаад албан паспорт авч, ажилд орсон өдрөө гадаадад албан томилолтоор зорчиж байсан азтай ч гэмээр, азгүй ч гэмээр нэгэн.  Ажилд 2012 оны 10 дугаар сарын 15-ний өдөр томилсон байтлаа албан паспорт хүссэн албан бичиг нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу томилсон шийдвэрээсээ өмнө явчихсан байх жишээтэй.

0102

Баримт 2.

Ч.Батбаатар

Төрийн албаны шалгалтыг олон удаа өгч төрийн албан хаагч болсон гэгддэг. Гэхдээ төрийн албан хаагч болохоосоо өмнө “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга” гэх айхтар сэтэртэй болсон нэгэн.

Энэ хүний гол иммиж нь ноён О.Магнай гуайн сүүдэр. Тэрээр алдарт 7 сарын 1-д хамгийн том гавьяа байгуулсан. Та бүхэн зургаас “өгөр толгой н.Гүрсэдийн зураг”-ыг харна уу.

0304
05
Баримт 3.

Д.Бүрэнцогт

Тэрээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын “Ахлах байцаагч” албан тушаалтай.

2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр томилогдсон атал 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тангараг өргөсөн байх жишээтэй. Ингэж тангараг өргөж болдог эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Тодруулбал, томилогдохоосоо өмнө аль хэдийнээ тангаргаа өргөчихсөн байх жишээтэй.

0607

Эцэст нь Гадаад харилцааны яамны Консулын газраас ийм зөрчилтэй материалыг хүлээн аваад гадаад албан паспорт олгож л байдаг. Гунигтай байна.

24tsag.mn

 


URL:

Нэр: зочин Огноо: 20 December 2014

Магнай хүү уруулаа сайн зуугаад Хүүгий ахдаа оч доо. Одоо яая гэхэв

Нэр: монгол xvv Огноо: 20 December 2014

Энэ Хүрэл сүх ард иргэдын төлөө юу хийсэн хүн бэ нэг л олон жил улс төрд суусан хүн нудрагаа тархиараа удирдаж чадахгүй хүн улс орныг удирдаж чадахуу харин Магнай бол ард иргэдэд хэрэгтэй их юм хийсэн хүн шүү

Нэр: Ter shuu Огноо: 20 December 2014

Хэдэн ногоон паспорт яахав. Цаадуулын чинь бүх хүнд нь байгаа. өө хайх гэж ядахийн

Нэр: Anonymous Огноо: 24 December 2014

Магнайг муулаад яах вэ, ямар Хүрэлсүх шиг урааны лицензний наймаачин биш дээ, Хүрэлсүх гэмт хэргүүдээ битгий мартаарай даа, цаг эргэдэг юм шүү

Нэр: Anonymous Огноо: 25 December 2014

Бичиг хэргийн алдаа байна даа, гаргасан тушаал нь оройтуулаал гаргацан байна, түүнээс 10 сарын 11-с эхлэн гээд бичсэн байна. Энэ мэт жижиг сажиг зүйл бөгс ухахад хүртэл хэрэглэгдэнэ л гэнэ биз.

Сэтгэгдэл бичих