Шадар сайд У.Хүрэлсүх: О.Магнай чи нохойн баас гэж ярих яахав? Өөрийнхөө баасыг цэвэрлээрэй
У.Хүрэлсүх Шадар сайд болсноор өнгөрсөн хоёр жилд сагсалзсан нөхдүүдийн хандыг хага дарж эхэлжээ. Учир нь өчигдөрөөс эхлээд л ШӨХТГ-ын дарга О.Магнай “Бензиний үнэ 1 сарын 1-ээс буурах ёстой. Үгүй бол миний чадал хүрээгүй ажлаа өгнө…RT” хэмээн жиргэх болсон. Хүмүүс түүнийг үнэхээр шударга зарчимтай залуу гэхээсээ илүү яагаад ингэж “нохойтох” болов хэмээн хардаж эхэлж байна. Уг нь ОХУ-д бензиний үнэ буурч байгаа л даа. Энэ талаас нь харвал буруутгах аргагүй. Зөв санал. Гэхдээ О.Магнай давхар нүүдэл хийж эхэлжээ. Учир нь тэрээр ШӨХТГ-ын даргаар хоёр жил ажиллахдаа шударга ажиллаж чадаагүй аж. Түүний талаарх нилээдгүй баримт Шадар сайд У.Хүрэлсүхийн гарт орж иржээ. Зарим нь ч хэвлэлээр гарч эхэлсэн байна. Тухайлбал О.Магнай ШӨХТГ-ын дарга болсныхоо дараа төрд ажилладаггүй нилээд хэдэн хүнийг төрд ажилладаг, дарга хийдэг гэсэн бичиг хийж өгөөд ногоон паспорт аваад өгчихжээ. Ногоон паспортыг хуулийн дагуу төрд өндөр албан тушаал хашдаг хүмүүст өгдөг. Хэрэв хууль зөрчин өөр хүмүүст өгвөл хариуцлага хүлээдэг. Гэтэл хууль шударга ёс ярьдаг О.Магнай төрд ажилладаггүй найзуудаа төрд ажилладаг гэж хэлээд ногоон паспорт аваад өгчихжээ. Зөвхөн энэ ганц үйлдэлийнхээ төлөө хариулага хүлээх нь тодорхой гэж эх сурвалж мэдээлэв. Энэ мэт олон “но”-той асуудлаасаа болоод О.Магнай ажлаасаа гарах арга зам хайгаад эхэлсэн байна. Тийм учраас өчигдөр цахим хуудаснаа О.Магнайн олон зүйл бичээд байгаагийн эсрэг МАН-ын бүлгийн зөвлөх Б.Энхбаяр “Хандыг нь хага дарах Шадар сайдтай болсон болохоор хавчсан сүүлээ шатахууны үнэрээр халхалж энэ тэр” гэж бичихэд хариуд нь О.Магнай “Чиний Шадар сайд нохойн баас” хэмээн жиргэв. Тэдний маргааныг харж суусан У.Хүрэлсүх “О.Магнай нохойн баас яахав. Харин чи энэ баасаа цэвэрлээрэй” гэж баримт үзүүлсэн байна. Баримтыг хараад О.Магнайгийн сураг алдарч, сүүлээ хавчжээ.
Ер нь сүүлийн үед О.Магнай ажлаас эвтэйхэн гарах арга замаа хайж эхэлсэн гэнэ. Тэр нэг л өдөр “би ард түмнийхээ төлөө ийм ашигтай зүйл хийх гэсэн хийлгэсэнгүй. Би ард түмнийхээ талд гэж хэлээд ажлаа өгөх төлөвлөгөө боловсоруулж эхэлсэн” гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна. Ийм агуулгатай мэдээлэл ч их тарж байна. Ингээд О.Магнай зөвхөн жагсаал цуглаан хийж явсан найз нөхөддөө төрийг хэрхэн хуурч ногоон паспорт авч өгсөн баримтыг хүргэе.
Баримт 1.
З.Ундрам
Мөн ажилд томилогдоогүй байхдаа гадаад албан паспорт авч, ажилд орсон өдрөө гадаадад албан томилолтоор зорчиж байсан азтай ч гэмээр, азгүй ч гэмээр нэгэн. Ажилд 2012 оны 10 дугаар сарын 15-ний өдөр томилсон байтлаа албан паспорт хүссэн албан бичиг нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу томилсон шийдвэрээсээ өмнө явчихсан байх жишээтэй.
Баримт 2.
Ч.Батбаатар
Энэ хүний гол иммиж нь ноён О.Магнай гуайн сүүдэр. Тэрээр алдарт 7 сарын 1-д хамгийн том гавьяа байгуулсан. Та бүхэн зургаас “өгөр толгой н.Гүрсэдийн зураг”-ыг харна уу.
Баримт 3.
Д.Бүрэнцогт
2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр томилогдсон атал 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тангараг өргөсөн байх жишээтэй. Ингэж тангараг өргөж болдог эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Тодруулбал, томилогдохоосоо өмнө аль хэдийнээ тангаргаа өргөчихсөн байх жишээтэй.
Эцэст нь Гадаад харилцааны яамны Консулын газраас ийм зөрчилтэй материалыг хүлээн аваад гадаад албан паспорт олгож л байдаг. Гунигтай байна.
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МОНГОЛЫН АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН АТГАНД ХҮРЭЛСҮХ ОРЖЭЭ МАГНАЙГ БОДЛОГООР ЗАЙЛУУЛЖ БАЙНА ДАА ҮНЭХЭЭР ХАРАМСАЖ БАЙНА . ҮНЭНДЭЭ АРДЫН НАМ ХҮРЭЛСҮХИЙГ Л АЖИЛТАЙ БАЙЛГАХ ГЭЖ ЭНЭ ЗАСГТ ОРСОН ШҮҮ ДЭЭ. 1,5 ЖИЛ ХҮРЭЛСҮХ ТЭВЧИЖ ЧАДСАН БОЛ 2016 ОНД МАНД ИЛҮҮЛ ИХ БОЛОМЖ БАЙСАН ДАА ТЭР БОЛОМЖИЙГ ХҮРЭЛСҮХИЙГ АЖИЛТАЙ БАЙЛГАХ КОМПАНИТ АЖИЛ НЬ НУРААЛАА ДАА МАНАЙ МАН ОДООГООР 3 ФРАКЦАД ХУВААГДААД БАЙНА . ХҮРЭЛСҮХИЙН ЗҮҮНИЙ ХҮЧНИЙ ХОЛБОО. ЭНХБОЛДЫН ХОТЫН ФРАКЦИ ҮЛДСЭН НЬ БУСАД ГЭЖ ХУВААХ ЮМ УУ ДАА. ЭНХТҮВШИН НЯМДОРЖ 2 НАМАА ЗАДЛАХГҮЙГЭЖ ИХ ҮЗСЭН Ч ЭНЭ НАМ ЗАДАРЛАА ШҮҮ ДЭЭ. ҮҮНИЙ ЭХЛЭЛ НЬ ЗҮҮНИЙ ХҮЧНИЙ ХОЛБОО НЬ НАМАА ШАНТАЖЛАЖ БАЙГААД ЗАСАГТ ХАМТРАХААР БОЛЛОО. ХИЧНЭЭН ИХ БОЛОМЖОО АЛДАЖ БАЙГААГ ЭД МЭДЭХГҮЙЛ ДЭЭ
Магнайгийн жижиг баа.с яахав ээ хэнд ч хоргүй. Харин дэлхий даяар бензиний үнэ маш ихээр хямдарч байхад бид Оросоос хямд авах учиртай бусуу. Сингапурын биржийн үнээр бензинээ авахаар гэрээлсэн гэсэн, тийм бол Монголчууд хямд бензин хэрэглэх эрхтэй л байх. Жишээ нь АНУ-д хамгийн үнэтэй Лос Анжелес, Сан Франциско хотуудад л гэхэд 1 галлон=3.78л бензин $2.38 байна энэ чинь 1 л нь $0.63 буюу 1200 төгрөг. Гэтэл тэнд чинь сард доод цалин $3500 манайхаар бараг л 7 сая төгрөг. Манайд үгүй ядаж литр нь 1500 төг болмоор юмсан.
Za ene MAN-iin nuhur nogoo zodoon tsohion heruulee hiij ehellee. Hun amitan tsaash haruulj baij salah baihaa.
Хүрэлсүхийн Хадгаламж банкны 14 тэрбумын том баасны дэргэд Магнайгийнх ч ёстой чупуха байна.
БАЯР дарга сайд бишээ,ерөнхийлөгч ерөнхий сайдын змндааны хүн гэдгийг олон түиэн хүлээн зөвшөөрнөө