Чинхуа Мак-ын Нямтайширынхны увайгүй аашлалтууд хэрээс хэтэрч, лицензүүдийг бөөнөөр, луйвардан авч байна
Хувийн онгоцоороо Сэлэнгээс нисэж ирсэн шигээ ажлаа удирддаг Монголын толгой баян Нямтайшир гэж эр бий. Нэгэн цагт Монголын тагнуулын байгууллагад нэлээд дээгүүр албан тушаал хашиж асан эр маань нийгэм тэр аяараа хөдөлгөөнд орж буй үеийг овжноор ашиглан уул, уурхайн бизнест хөл тавьсан.
Өдгөө түүнд Монголын газар доорх, нээгдээгүй байгаа бүх ашигт малтмалын ордын маш нарийн зураглал бүхий мэдээлэл байдаг гэнэ. Тиймдээ ч мань эр аль нөөц, ашиг их өгөх газрыг төвөггүй, маш хямд үнээр олж авчихдаг сүйхээтэй эр аж.
Нэгэн хөдөөний эр согтуу явж байгаад онхолдон “Планет-5”-даа даруулчихаад хэвтэж байхыг харсан нэгэн туслах гээд очиход нь “Юмтай хүн юмандаа даруулаа биз, чамд ямар хамаатай юм” гэж том тэнэгтсэн байдгийн үлгэрээр Н.Цэлмүүн гэгч, өөрийгөө ПАРИС ХИЛТОН гээд бүрэн итгэчихсэн годгор шар охин нь “Соронз” мэтийн сэтгүүлд мөнгө төлөөд “Намайг тийм юм эдэлдэг, тэдэн эртэй нэг оронд орж үзсэн, тийм утас барьдаг, тийм машин грашдаа жагсаасан байгаа” гээд бичээд өгөөч гээд явдаг нь дэндүү ард түмнээ басамжилсан хэрэг байх. 20 ч хүрээгүй насандаа түүнийг үнэнчээр хөдөлмөрлөн айлын шал угаагаад ийм их эд зүйл хэрэглэж байна гэж хэн ч бодохгүй байх. Харин ард түмний баялаг болох алт, нүүрсийг урд зүгийн луйварчидтай өдөр, шөнөгүй зөөсөр хэдэн халтар төгрөг олсон Нямтайшир гэгч энэ харьж яваа эрийн л мөнгө. Түүний мөнгө гэж юу байхав татварт ч тушаадаггүй, нууж хаасан мөнгөөрөө ингэж охиноо тансаглуулж байгаа нь олон хүний зэвүү, дургүйг зэрэг хүргэж байна. Эрдэм ном, хүнлэг чанар биш шоу цэнгүүн, идээ ундаа, ил далд явдал гээд аль буруу зүйлд татагдах болсон охиноо ингэж ч даврааж байх гэж. Нямтайшир ямар мөнх биш нэг л өдөр нөгөө ертөнц руу одно. Харин түүний үр сад ийм байдлаар байх юм бол ямар ч их баялаг үүл мэт замхардаг жамаар гудамжинд лааз өшиглөөд, гуйлга гуйгаад сууж байхад гайхах юмгүй л байх.
Түүний хүү Номтойбаяр Завхан аймгаас нэр дэвшихээр тэнд ёстой л бурханы амьд дүрээр заларч эцгийнхээ олсон хэдэн бор төгрөгийг баруун солгойгүй цацаж байгаа аж. Шинэ залуу кадр монголд хэрэгтэй ч үнэнч, ард түмнээ гэсэн сэтгэлээр ажлаа явуулах нь юу л болж гэж түүнд эргэлзэх нь олонхи байгаа гэнэ. Түүний үзсэн, мэддэг гэж юу байхав, харин мөнгөн дээр тонгочдог хүнд эрх мэдэл өгчихвөл хэдэн зуун тэрбумаар нь монголыг худалдчихаад “уучлаарай” ч байхгүй арилаад өгч чадах л байх. Мөнгөний үнэ цэнийг огт мэдэхгүй, төрөхдөө л мөнгөн жорлонд бие засч, алтан сооск хөхөж, арван жилийн сургуульдаа хувийн бие хамгаалагчтай, жийпээр зорчиж байсан нялх баян юу л гэж ядаж талх хэдэн төгрөг байдгийг мэдэж байв гэж. Тиймээс амьдралаас дэндүү тасархай иймэрхүү цэмцгэр амьтас монголд олширвол ч буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу гэгчээр Монгол улсаар минь тоглож, ард түмний зовлонгийн далайд умбуулж мэднэ.
Ард түмээн, Нямтайширын гэр бүлээс болгоомжлоорой!
URL: