Ice top-ын Хаагий “Зүрх зогсохгүй”-д тоглох байжээ

73d5b6b4716c4b4dbigНээлтээ хийгээд удаагүй байгаа ч залуучуудын кино театрыг зорих шалтгаан болсоор байгаа “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кинонд Ice Top, Outlaw хамтлагийнхан тоглосон. Уг кинонд нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл дөрвөн залуугийн тухай гарах бөгөөд тэдгээр залуус цэргийн албанд татагдсанаар үйл явдал өрнөдөг. Зүрх зогсохгүй кинонд анх ахмадын дүрд Ice top хамтлагийн Хаагий тоглох байсан боловч киноны зураг авалт эхэлхийн өмнөхөн хүнд өвчний улмаас өөд болсон аж. “Зүрх зогсохгүй” киноны төгсгөлд Б.Хатанбаатар буюу Хаагийд хүндэтгэл үзүүлэн кинонд тоглох байсан тухай дурьдсан байдаг.

85b4d07c71c8b926948b716cdff76d31original


URL:

Сэтгэгдэл бичих