8 хувийн зээл хэвийн олгож буй банкууд

fd9c82badbb51cd3bigИпотекийн 8 хувийн зээл хэвийн олгож буй банкуудын мэдээллийг иргэдэд хураангуйлан бэлтгэлээ. Зээлийн үндсэн шаардлагаас гадна банк тус бүр зөвхөн өөрсдийн харилцагчиддаа олгоно гэдэг нэмэлт шаардлагатай болоод багагүй хугацаа өнгөрсөн. Гэхдээ мөн л шалгуур нь харилцан адилгүй байгаа юм

Төрийн банк

Лавлах утас 1800-1881
Орон сууцны зээлийн салбарууд Хараа салбар   11-3213793

Гадаад харилцааны яам салбар  70121708

Нэмэлт шаардлага Зөвхөн Төрийн банкны харилцагч буюу дор хаяж 6 сар цалингаа тус банкны картаар авсан байх. Мөн ажиллаж буй байгууллага нь цалин олгох гэрээг тус банктай байгуулсан байх шаардлагатай. Тасралтгүй 12 сар НД төлсөн байх.
Анхаарвал зохих: 30 хувийн урьдчилгаа төлбөрөө хэрхэн бүрдүүлснээ батлах баримт буюу хэн нэгнээс зээлээр аваагүй мөн банк санхүүгийн байгууллагаас зээлж аваагүй гэдгээ нотлох

 

Хаан банк

Лавлах утас 1800-1917
Орон сууцны зээлийн салбарууд Дүүрэг бүрт орон сууцны зээлийн төв ажиллаж байна

 

Нэмэлт шаардлага Зөвхөн Хаан банкаар цалингийн юмуу бизнесийн орлогоо сүүлийн 6 сар тасралтгүй авсан харилцагч байх.

 

Хас банк

Лавлах утас 1800-1888
Орон сууцны зээлийн салбарууд Төв салбар,Мобиком салбар, Ард салбар гэх мэт нийт 9 салбарт орон сууцны зээлийн материал хүлээн авч байна.
Нэмэлт шаардлага Зөвхөн Хас банкаар цалингийн эсвэр бизнесийн орлогоо авдаг байх. Хамгийн багадаа сүүлийн 3 сар тогтмол цалингийн орлогоо авсан байх.

 

Голомт банк

Лавлах утас 1800-1646
Орон сууцны зээлийн салбарууд Дүүрэг бүрт салбарууд ажиллаж байна.
Нэмэлт шаардлага Зөвхөн Голомт банкны харилцагч буюу цалингийн эсвэл бизнесийн орлогоо тус банкаар дамжуулан сүүлийн 6 сар тасралтгүй авсан. Хэрвээ тогтмол ажилтай бол тухайн байгууллагадаа дор хаяж 2 жил тасралтгүй ажилласан байх шаардлагатай.

 

Худалдаа Хөгжлийн банк

Лавлах утас 1900-1977
Орон сууцны зээлийн салбарууд Бүх салбарт орон сууцны зээлийн материал хүлээн авч байна.

 

Нэмэлт шаардлага Сүүлийн 1 жилийн турш цалингийн эсвэл бизнесийн орлогоо тус банкаар дамжуулан авсан байх. Хэрвээ өмнө нь өөр банкаар цалин орлогоо авч байгаад шинээр ХХБанкнаас зээл авч дансаа  шилжүүлэх гэж байгаа бол зээлийн эдийн засагчдаа хандаж зөвлөгөө авахыг зөвлөж байна.

 

 

Улаанбаатар хотын банк

Лавлах утас 1800-1800
Орон сууцны зээлийн салбарууд Санхүүжилт зогссон. Гэхдээ материалаа бүрдүүлж өгөөд санхүүжилт орж иртэл зээлээ судлуулж болно.
Нэмэлт шаардлага Цалингийн болон бизнесийн орлогоо аль ч банкаар авдаг байж болно. Зөвхөн харилцагчиддаа олгоно гэж хязгаарлаж байсан дотоод журмаа цуцалсан.

 

Капитал банк

Лавлах утас 1800-1912
Орон сууцны зээлийн салбарууд Төв салбар

50 мянгат салбар

Нэмэлт шаардлага Сүүлийн 1 жилийн хугацаанд тус банкны харилцагч байсан. Тогтмол цалингийн болон бизнесийн орлоготой байх.

 

Капитрон банк

Лавлах утас 11-323030
Орон сууцны зээлийн салбарууд Санхүүжилтгүйн улмаас түр зогссон

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг сошиал медиагаар тогтмол авах бол:

https://twitter.com/shine_hayag

https://www.facebook.com/pages/Shine-Hayag хуудсуудыг дагаарай


URL:

Сэтгэгдэл бичих