ХАРИУ НЭХДЭГГҮЙ ХАЙРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Family Radio2

Монгол Гэр бүлүүдийн сайн сайхны төлөө үйлчилдэг манай хамт олон байгуулагдсан өдрөөсөө эхлэн нийгмийн эерэг уур амьсгалыг дэмжсэн олон нийтийн дуу хоолой бүхий үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн билээ. Бид 12-р сарын 25-нд Хариу нэхдэггүй Хайрын баяр Христмасыг 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

Манай хамт олон өмнөх жилүүдийн Хариу нэхдэггүй Хайрын баярын өдөртөө зориулан Христмас Баярын утга учрыг таниулсан хөтөлбөрүүд, нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэсэн. Мөн Хариу нэхдэггүй Хайрын баярын бэлэг болгон жил бүр Азтай 25 айлыг шалгаруулж Хайрын бэлгээ түгээж Олон нийтийн үйл ажиллагааг хийж байсан билээ.

Харин 2014 оны Хариу Нэхдэггүй Хайрын баяраар бид “Бат Бэх Гэр бүлийн Төлөө” уриан дор зөвхөн УБ төдийгүй салбар радио ажилладаг Багануур дүүрэг болон  Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул аймагт Залуу Гэр бүлүүдээ урамшуулж аймаг тус бүр Азтай 25-Гэр бүлийг шалгаруулахаар боллоо. Бидний танд барьж буй Хариу нэхдэггүй Хайрын баярын хөтөлбөр, дуу хөгжим, нэвтрүүлгүүд, Олон нийтийн үйл ажиллагаа гээд бүгд шинэлэг, сонирхолтой, сэтгэл хөдөлгөм байх болно. Манай уран бүтээлчдийн эрч хүч, урам зориг, итгэл найдвараар бялхсан Чин сэтгэлийн бэлгүүд таныг хүлээж байна.

Бид өнгөрсөн жил Баянхонгор, Багануур, Хөвсгөл аймгийн нийт 75 гэр бүлийг баярлуулсан бол энэ жилийн Хариу нэхдэггүй Хайрын баяраар Баянхонгор, Багануур, Хөвсгөл, Дархан хотын 100 залуу гэр бүлийг баярлуулах болно.

Ингээд энэ оны Хариу Нэхдэггүй Хайрын баяраар бид дараах ажлуудыг хийх гэж байна.

БАЯРЫН ХӨТӨЛБӨР

ДУУ ХӨГЖИМ, НЭВТРҮҮЛГИЙН БОДЛОГО

  • Гэр бүлийн радиогийн эфирээр 12\1 ээс эхлэн дэлхийн хамгийн шилдэг, хамгийн баялаг Христмас баярын дуунууд хүрнэ.
  • 12 сарын 1-25 –г  хүртэл өдөр бүхэн таны гэр бүлийг амьдралын Зөв хандлага, Эерэг үйлдэлд уриалсан шинэ санаануудыг өгсөн сонирхолтой хөтөлбөрүүд үргэлжилнэ.
  • Залуу Гэр бүлүүдийнхээ амьдралыг сонсох “Амьд Дуу хоолой” цаг эфирт нээлттэй ажиллана.
  • Дэлхийн улс орнуудад Христмас Баярыг хэрхэн тэмдэглэдэг, яагаад энэ баярыг тэмдэглэх болсон түүх, оны зааг дээрхи хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж ухаарал өгөх нэвтрүүлгүүд – Үзэгний өнгө, Өвлийн үлгэр болон тусгай нэвтрүүлгүүдээрээ сонсогч таны сонорыг мялаана.
  • Бичлэгийн болон шууд нэвтрүүлгүүд Хариу нэхдэггүй хайр руу чиглэгдэнэ.
  •  Монгол улсад суугаа элчин сайдуудын мэндчилгээг танд зориулан хүргэнэ.
  • Хөдөө Орон Нутгийн салбар радио-н зохион байгуулах Хариу нэхдэггүй Хайрын баярын үйл ажллагааны шуурхай сурвалжлагууд гээд сонирхолтой, хөгжилтэй, дурсамж дүүрэн цагуудыг танд бэлэг болгон барих болно.

 

 

 

ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ УРАМШУУЛАХ ХАРИУ НЭХЭЭГҮЙ ХАЙРЫН БЭЛЭГ :

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ

l  Хөдөө Орон нутгийн 4 салбарт Хариу Нэхдэггүй Хайрын баярыг  Гэр бүлийнхээ галыг бадрааж, өрхөө татсан Залуу гэр бүлүүдэд зориулан хүргэх болно.

l  Эрхэм сонсогч болон бидэнтэй хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс 12 сарын 1-ээс 12 сарын 19-ны 18 цаг хүртэл Гэр бүлийн радиогийн байранд Залуу гэр бүлийг урамшуулах чин сэтгэлийн бэлгээ авчирч өгөөрэй. Энэ нь Дархан хотын 25 Залуу гэр бүл-д зориулсан бэлэг болох болно.

Таны ирүүлэх бэлэг: Залуу гэр бүлүүдэд урам дэм болсон, амьдралд нь бодитоор хэрэг болох чин сэтгэлийн бэлгээ та Аз жаргал хүссэн захидлын хамт өөрийн биеэр авчирч өгөөрэй.

Бэлэг юу байж болох: Хурал дээр танилцуулагдсан бэлгийн жагсаалтыг харах

l  Хариу нэхдэггүй  Хайрын баярын Хүндэтгэлийн цэнгүүн:

  1. Багануур дүүрэгт 12 сарын 25 нд Өргөө Соёлын ордонд 18 цагаас
  2. Баянхонгор аймгийн Хонгор сумын Хүүхдийн “Тэмүүжин” театрт 12 сарын 25нд   18 цагаас
  3. Хөвсгөл аймгийн  Хөгжимт драмын театрт 12 сарын 25 нд 19 цагаас
  4. Дархан –Уул аймгий н Дархан сумын Залуучууд театрт 12 сарын 21 нд 17 цагаас  болно.

 

ХАРИУ НЭХДЭГГҮЙ ХАЙРЫН БАЯРЫН “ӨРХ ТОЛГОЙЛСОН ААВ ЭЭЖҮҮДЭЭ УРАМШУУЛАХ “ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААУБ ХОТОД

            2014 онд Гэр бүлийн Радио104,5-ын хамт олон бид “Бат бэх гэр бүлийн төлөө” уриан дор

Үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан билээ. Түүний нэг нь Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн өнөөгийн бодит амьдралыг хүргэсэн Шантраагүй Зориг нэвтрүүлэг юм. Бид энэ нэвтрүүлгийг Гэр бүлийн радиогийн сонсогчдод хүргэснээр Бүтэн гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулахыг хүссэн. Мөн нэвтрүүлэгт хичээж зүтгэж, тэмүүлж ажиллаж байгаа, хүүхдүүдийнхээ төлөө өвдөхөөс ч үхэхээс ч айн тэмцэж яваа эмэгтэйчүүдийг сонгон оролцуулж тэдэнд олон нийтээс сэтгэлийн урам  болон амьдралд нь бодит хэрэгтэй зүйлсээр дэм болохыг зорьсон юм. Тиймээс энэ жилийн  Хариу Нэхдэггүй Хайрын баяраар бид “Өрх толгойлсон аав ээжүүдээ урамшуулах”  Хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

 

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн 150-180 орчим Өрх толгойлсон аав ээж болон бидэнтэй энэ үйлсэд нэгэн сэтгэлээр нэгдсэн хамтрагч байгууллагуудаа урьж оролцуулах юм.

 

Энэ үеэр бизнесийн болон нийгмийн байгууллагууд бидэнтэй хамтран ажиллаж Өрх толгойлсон аав ээжүүдэд хэрхэн тусалж болох цоо шинэхэн бүтээлч арга замыг эрж хайн, шинэ ондоо хэрэгжүүлэх болно Бид дангаараа гар, сэтгэл хүрч ажиллаж чадахгүй байгаа газар Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч олон байгуулагатай хамтдаа хүрэх боломжтой юм. Хэн нэгний тус хэрэгтэй байгаа хүмүүст хамтран тусалснаар Монголын Гэр бүлүүдийн амьдралд ирэх сайн сайхан өөрчлөлтүүдээр үр дүн нь гарч та бидний шагнал болох болно.

Гэр бүлийн радио бол Нийгмийг, гэр бүлийг, таныг бусадтай холбодог Гүүр юм. Тиймээс энэ ажлын үр дүн нь Гэр бүлийн гишүүн болсон сонсогч, бусдад хариу нэхдэггүй хайраар тусласан танай байгууллага бас Манай Радиогийн хамтын ялалт байх болно.

 

“ХАРИУ НЭХДЭГГҮЙ ХАЙРЫН БАЯР”-ын Өрх толгойлсон аав ээжүүдээ урамшуулах ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2014.12.20 ны  15 цагаас Улсын филармони-д болно.

 

ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН

ГЭР БҮЛ-ИЙН РАДИО FM 104.5-ын ХАМТ ОЛОН

Дээрх хэвлэлийн мэдээг өөрийн мэдээний булан, мэдээний цагтаа оруулж бидний ажилд тусалж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Харилцах утас: 461212,   461045, 99064072  / Н.Дөлгөөнтэй ярих /

Факс: 976-11-45 89 27

Хаяг: Мамбадацан 10А /Сансарын колонкийн буудал /

МОНГОЛ АЙЛ БҮРТ- ХАЙР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ!


URL:

Сэтгэгдэл бичих