Амиа хорлохоор галт тэрэгний зам дээр хэвтэж байсан эмэгтэйг саатуулав
Галт тэрэгний төмөр замын зам дээр хэвтэж амиа хорлохоор завдаж байсан согтуу эмэгтэйг саатуулжээ. Тодруулбал Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 20 дугаар хорооны цагдаагийн алба хаагчид “Барс-2” худалдааны төвийн урд төмөр зам дээр эмэгтэй хүн хэвтээд байна гэсэн мэдээллийг иргэдээс хүлээн авчээ. Дуудлагын дагуу очиход иргэн С нь согтуугаар төмөр зам дээр хэвтэж амиа хорлох гэж байсан байна. Цагдаагийн албан хаагчид түүнийг замаас холдуулж, Төмөр замын цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна.
URL: