15 яамтай Шийдлийн Засгийн газар 17 дэд сайд томиллоо
Өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний томилгоог хийлээ. Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах хүмүүсийг дэд сайдаар томиллоо.
1.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар Магвансүрэнгийн Хүрэлсүхийг;
2.Гадаад хэргийн дэд сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг;
3.Сангийн дэд сайдаар Сүрэнжавын Пүрэвийг;
4.Хууль зүйн дэд сайдаар Цогоогийн Уугангэрэлийг;
5.Аж үйлдвэрийн дэд сайдаар Хавдислын Баделханыг;
6.Батлан хамгаалахын дэд сайдаар Авирмэдийн Баттөрийг;7.Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Гочоосүрэнгийн Байгалмааг; 8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Ядмаагийн Төмөрбаатар, Буяагийн Тулга нарыг;
9.Зам, тээврийн дэд сайдаар Хабшайн Ержаныг;
10.Уул уурхайн дэд сайдаар Ганзоригийн Тэмүүлэнг;
11.Хөдөлмөрийн дэд сайдаар Жамьяндоржийн Батхуягийг;
12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Бэгзжавын Мөнхбаатарыг;
13.Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Батжаргалын Батзоригийг;
14.Эрчим хүчний дэд сайдаар Өлзийхутагийн Пүрэвбаатарыг;
15.Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Төмөртогоогийн Болдбаатар, Дашдоржийн Атармаа нарыг тус тус томилжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
сайдын хэнээтэнгүүд