Монголын мисс боссуудын хамтын амьдрал

Олны анхаарлыг татаж явдаг Монголын цөөхөн мисс бүсгүйчүүд бараг бүгд л хувийн амьдрал зохиож, загварын тайзыг эзэгнэж явсан сайхан бүсгүйчүүд ч үр хүүхэдтэй болоод байгаа. Энэ дугаартаа босс залуучуудтай хуримласан мисс бүсгүйчүүд, загвар өмсөгчдийн хувийн амьдралын тухай мэдээллүүдийг хүргэж байна. 
Мисс Д.Уянгалянхуа


“Монголын сайхан бүсгүй-2002” тэмцээний “Алтан эрдэнэ” өргөмжлөлийг хүртсэн мисс Д.Уянгалянхуа. “Телевизийн хөтлөгч болно” хэмээн мөрөөдөж явсан мисс Д.Уянгалянхуа “Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа”, “Аянга”, “Өвлийн улирал” зэрэг дөрвөн ч кинонд тоглосон удаатай. Гэвч хэвлэлийн хуудаснаа нүцгэн зургууд нь тавигдсанаар түүний хөтлөгч болох хүсэл талаар өнгөрч, тэрбээр “Макс” группийн захирал Д.Ганбаатартай ханилан тансаг амьдралд умбасан түүхтэй бүсгүй. Мисс Д.Уянгалянхуа саяхнаас Америкийн алдарт S.T John брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх болсон бөгөөд өөрийн биеэр сурталчилжээ. Классик бөгөөд чанарлаг хувцсыг дээдсийн хүрээний бүсгүйчүүдэд зориулж үйлдвэрлэдэг уг брэнд нь Америктаа бол хэдийнэ танигдсан боловч Монголчуудын хувьд тийм ч сайн мэдэхгүй. Энэ утгаараа мисс Д.Уянгалянхуа өөрийн компанийн оруулж ирдэг брэндийг сурталчлан олон жилийн дараа анх удаа моделийнхоо ажлыг хийсэн. Түүнийг Монголын миссүүдээс хамгийн сайн гэрийн эзэгтэй гэж нэрлэдэг. Д.Уянгалянхуагийн нөхөр Макс группын захирал Ганбаатар Азийн тэргүүн баячуудын тоонд ордог нэгэн.
Мисс Гантогоо

“Mongolia”-2005 тэмцээний ялагч Б.Гантогоо “Miss international” олон улсын тэмцээний гуравдугаар байрт шалгарч, үндэсний хувцсаа дэлхийн шилдэг болгож байсан юм. Дэлхийн мисст өрсөлдсөн сайхан бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалсан Гантогоо бусад миссүүдийг бодвол мэдлэгтэй, ухаалаг даруухнаараа ялгардаг. Сүүлийн үед нам гүм амьдрах болсон мисс бүсгүй маань Г.Сүхболд  хэмээх залуутай амьдралаа холбожээ. Г.Сүхболдын төрсөн ах нь  гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн нөхөр Г.Сүхбуян.   Тэрбээр уул уурхайн чиглэлээр ажилладаг, нэлээд чинээлэг нэгэн гэнэ.

Мисс Мичидмаа

90-ээд оны эхээр “Монголын сайхан бүсгүй” болж байсан Мичидмаа бүсгүйн гоо үзэсгэлэн одоо ч янзаараа. Хоёр жилийн өмнө загварын тайзнаа дахин гарч шуугиан дэгдээж байсан энэ бүсгүй бөх Сумьяабазартай сууж, хоёр хүү төрүүлсэн. Хөрөнгө оруулалтын банкны босс хийж байсан Д.Сумьяабазар өдгөө УИХ-ын гишүүн болж, нэг хэсэгтээ салж сарних дээрээ тулж байсан хосууд нам гүмхэн амьдарч байна.

Мисс Гантуяа

Улаанбаатарын мисс”, “Монголын сайхан бүсгүй” тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөлтэнэ бүсгүй саяхан шинэ амьдарл зохиосон. Түүний нөхөр нь Увс хүнс компанийн босс Амартүвшин. Хоёр хүүхэд, эхнэрээ салж, мисс Гантуяатай хуримлахын тулд Амартүвшин захирал багагүй цаг хугацааг элээсэн гэдэг. Мисс Гантуяа Амартүвшин захирлыг хүүг төрүүлсэн. Түүнтэй суухын тулд зургаан жил хүлээсэн гэдэг яриа ч их дэлсээд байна.

Мисс Н.Мөнхцэцэг 

Энэ бүсгүйг миссүүдийн мисс гэдэг. “Сити  коффе”-ний сүлжээ рестораны бизнесс эрхэлдэг энэ эмэгтэй бизнес сэтгэлгээ өндөртэй. Одоо хувийн бизнес хийж амжилттай яваа. Нэг хэсэг Монголын билэг танхай дуучин гэгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х. Лхагвасүрэнтэй хамтран амьдарч дуучин залуугийн ээжийг хүртэл горьдоон “Нэр нөлөөтэй, олны танил сайхан бэртэй болох нь дээ” гэж үг алдуулж байна удаатай. Гэхдээ Монголын нэртэй дуучин залууг  мисс бүсгүй сэтгэлээсээ хайрлаагүй юу эсвэл зүгээр цаг нөхцөөж байсан уу тэгсхийгээд хоёр тийш болж хайр дурлалын хөг нь дууссан. Одоо мисс бүсгүй УИХ-ын гишүүн, гишүүд дотроо жилдаа 60 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгээрээ хамгийн баян гишүүнээр тодроод байгаа Д. Зоригт гишүүний хоёр дахь эхнэр болж үрийн зулай үнэрлээд удаж байна.
УИХ-ын гишүүн Б.Бадамсүрэнгийн бэр Азийн хатан хаан Г.Оюунгэрэл
“Монголросцветмет”-ээр оволгодог УИХ-ын эрхэм гишүүн Б.Бадамсүрэн мисс бэрүүдээрээ алдартай гэж болно. Түүний ууган хүү Б.Бүрэнжаргал нэгэн үеийн дээдсийн хүүхдүүд дундаа алиа хошин зан, хүүхэд шиг аашаараа ялгардаг. Тэрээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Энхмаа хэмээх бүсгүйтэй ханилсан нь ингэж хэлэгдэхэд хүргэсэн гэж болно. Б.Бадамсүрэн гишүүний дараагийн хүү Б.Бадрах Англид сургуульд суралцаж байгаа. энэ залуу Азийн хатан хаан Г.Оюунгэрэлтэй үерхэж байгаа бөгөөд тун уахгүй хуримаа хийх гэж байгаа гэнэ. Г.Оюунгэрэл солонгост суралцахын хажуугаар Андрей Кимийн загварын агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг. Тэрээр “Тахь Ко” компанийн эзэн Чимэдцэрэн хатагтайн ганц охин төдийгүй өв залгамжлагч бүсгүй юм.

Р.Гончигдоржийн бэр загвар өмсөгч Энхлүүн

Р.Гончигдорж гишүүний хүү  Г.Эрхэмхишиг нэгэн хувийн компанид ажилладаг бөгөөд  өндөр боловсролтой нэгэн юм. Аавтайгаа тун ч адилхан Г.Эрхэмхишиг загвар өмсөгч Энхлүүн хэмээх бүсгүйг амьдралынхаа ханиар сонгосон байна. Тэд нэг охинтой бөгөөд тун удахгүй шинэ хүнтэй болох бөгөөд эрхэм гишүүний бэр хөл хүнд зургаа олон нийтэд дэлгэн, багагүй дуулиан тариад байна.

УИХ-ын гишүүн О.Чулуунбатын бэр загвар өмсөгч Очгэрэл

УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү Бүрэнбатын тарьсан шуугиан багагүй дуулддаг. Түүний гэргий загвар өмсөгч Очгэрэл гэгч өөрөөс нь есөн насаар дүү бүсгүй байдаг. Тэрээр хүүхэд төрүүлсэнийхөө дараа загварын тайзнаасаа хөндийрөөд байгаа бөгөөд одоо МУИС-ийн Олон Улсын Харилцааны Сургууль төгсчээ.

http://www.shudarga.mn/news/17272.html


URL:

Нэр: lxavga Огноо: 19 December 2014

Altantsetsegiin mungutei gej yu baisan yum urnii tulam

Сэтгэгдэл бичих