Соёолонгийн уралдаанд Ижилбаярын үрээ түрүү магнай боллоо
Хүй долоон худагт дөнгөж сая хурдан соёолонгийн уралдаан болж өндөрлөлөө. Энэ насанд нийт 398 соёолон бүртгүүлснээс, 310 үрээ хурдаллаа.
Ингээд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Ижилбаярын Хар бор үрээ түрүү магнай болж наадамчин олныг хийморийг сэргээлээ.
Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын Сэрсэнгийн Ганболдын хүрэн үрээ хурдаллаа.
Айргийн гуравт Төв аймгийн Баян сумын Х.Цогтсайханы Хүрэн үрээ,
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Ганболдын Хул үрээ,
Айргийн тавд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын МУАУ Ө.Шинэтулгын шарга үрээ хурдаллаа.
Уралдааны явцад 16 морь бахардсаны улмаас эмчилгээ хийлгэж, гурван морь эндсэн харамсалтай мэдээ байна.
Тун удахгүй Морины салбар хорооны албан ёсны мэдээллийг бид хүргэх болно.
URL: