Ахмад дайчин зургаан хүнийг буудан хөнөөжээ
АНУ-ын Пеннсилвани мужид зургаан хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Цагдаагийнхан энэ хэргийг 35 настай Брэдли Уильям Стоун гэгч үйлдсэн хэмээн сэжиглэж, түүнийг эрэн сурвалжилж байгаа аж. Сэжигтнийг эхнэр Николь Стоун, түүний ээж, эмээ, эгч, эгчийнх нь нөхөр мөн 14 настай охин гээд нийт зургаан хүний аминд хүрсэн хэмээн үзэж байна. Брэдли Уильям Стоуныг зэвсэглэсэн байгаа учир орон нутгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг албаныхан анхааруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Орегон мужийн Портланд хотын Андерсон ахлах сургуулийн гадна үүнтэй төстэй хэрэг гарч, гурван хүн шархадсан билээ. Харвардын их сургуулийн судлаачдын хэлснээр АНУ-д сүүлийн гурван жилд ийм төрлийн гэмт хэрэг 64 хоног тутамд нэг удаа гарсан аж. Үүнээс Коннектикут мужийн Ньютаун хотноо 2012 оны арванхоёрдугаар сард хотын бага сургуульд 28 хүн буудан хороосон хэрэг гарч олон нийтийг цочирдуулсан юм.
URL: