ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хот, Замын -Үүд суманд сургалт, арга хэмжээ зохион байгууллаа
Мари Стопс Олон улсын байгууллага, ЭМЯ, ЭХЭМҮТ, Дорноговь аймгийн эрүүл мэндийн газартай хамтран ” Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Жирэмслэхээс хамгаалах арга хэрэгслүүд” сэдэвт сургалтыг Мари Стопс ОУБ-ын санхүүжилттэйгээр Сайншанд хот, Замын-Үүд суманд зохион байгууллаа.
Тус сургалтанд эм зүйч, эм найруулагч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч нар оролцож нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгслийн мэдлэгээ дээшлүүлсэн байна.
Мөн АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн оюутнуудын дунд гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс хамгаалах эм хэрэгсэл, эрэгтэй, эмэгтэй бэлгэвч, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын сайн дурын зөвлөгөө шинжилгээний талаар өртөөчилсөн сургалтыг зохион байгуулж, хөгжөөнт тэмцээн уралдаан, урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
ХДХД/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийн хүрээнд Улаанбаатар Төмөр замтай хамтран “Галт тэрэг”-ээр зорчиж буй иргэдэд ХДХВ/ДОХ-с сэргийлэх талаар мэдээлэл хүргэх, мэдээлэл сургалт, сурталчилгааны материал, бэлгэвч тараажээ.
URL: