Дуучдын ханш: Д.Болд 5,5 саяаар буюу хамгийн үнэтэйгээр дуулах бол ВХ, ардын жүжигчин Д.Зангад нар хамгийн хямдаар буюу 300-500 мянгаар дуулна

Он солигдох мөч хоног хоногоор ойртож байгаа энэ үед  энд тэндхийн албан байгууллага, аж ахуй нэгжүүдээс эхлээд найз нөхөд, хамт олноороо шинэ жилийн баяраа өргөн хүрээнд тэмдэглэж байна. Хамгийн гол нь энэ баяраар өнгөрсөн жилийн ажлын бүтээмжийг үнэлж дүгнэж, сайн ажилласан нэгнээ урамшуулж, дараа жилийнхээ ажлын төлөвлөө зэргийг дэвшүүлдэгээрээ давуу талтай. Он солигдох мөчид хуучин оныхоо хамаг муу зүйлсийг хаяж шинэ мөрөөдөл, шинэ амжилт сайхан бүхнийг бодож эхлүүлдэг.

527-135416378216058

Энэ ч үүднээс шинэ жил гэдэг хүмүүсийн хувьд гэгээлэг бүхнийг эргэн дурсгадаг, сайн сайхан тэмүүллээр дүүрэн баяр. Манай улсын хувьд ч энэ баярыг аль болох өргөн хүрээнд тэмдэглэж, ихээхэн ач холбогдол өгдөг болоод байгаа.

Тэгвэл хаа сайгүй шинэ жилийн баяраа тэмдэглэж, хамт олон, найз нөхөд, хамаатан садантайгаа баярлаж байгаа энэ үед хамтлаг дуучид урих, хөтлөгч, зурагчин сонгох гээд ажлууд мундахгүй гарч ирдэг.

Хамтлагийн дуучдын үнэ ханш ч нэмэгдэж, хувцас чимэглэлийн сонголт ч олширдог. Өөрөөр хэлбэл, өртөг ихтэй баярын ажлууд эхэлнэ ээ гэсэн үг. Мэдээж шинэ жилийн баярыг дуу хуургүйгээр, гоёл чимэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Тиймээс бид хамтлаг дуучдынхаа үнийг мэдэхгүй будилж байгаа зарим уншигчдадаа зориулж доорх мэдээллийг бэлтгэлээ. 2015 оноо угтаж шинэ жилийн баяраа хийж байгаа хамт олонд хамтлаг дуучид ямархуу ханшаар ая дуугаа өргөж байгааг доорх мэдээллээс сонирхоорой.

1. Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа 2-3 дууг 4 сая төгрөгөөр дуулна.

2. Харин дуучин С.Сэрчмаа 2 сая төгрөгөөр ая дуугаа өргөх гэнэ. Түүний хувьд дууны тоо хязгааргүй гэнэ.

3.  Поп дива Ж.Алтанцэцэг хоёр дууг нэг сая төгрөгөөр дуулах юм байна.

4.
Тэгвэл гавьяат жүжигчин, эрос хатагтай, дуучин Т.Ариунаа, С.Наран болон “Гурван охин”, “Киви” хамтлагууд ижил ханштайгаар хоолойгоо үнэлжээ.  Тэд 2.5-3 сая төгрөгийн үнэтэй дуулах аж.

5.   Харин сүүлд гарч ирсэн “Anemone” хамтлаг 2-3 дууг 1.2-1.5 сая төгрөгөөр дуулах юм байна.

6. Амьд хөгжмийн хамтлагуудын томоохон төлөөлөл болох “Хурд” хамтлагийн дуулах ханш 4 сая төгрөгөөс эхэлнэ.

7.  “Чингис хаан” хамтлагийн дуучин гавьяат Д.Жаргалсайхан 3.5-4 сая төгрөгөөр гурван дуу дуулна гэдгээ хэлжээ.

8.  Харин энэ жилийн хамгийн өндөр үнэтэй дуучнаар Төрийн соёрхолт Д.Болд тодорч байгааг хэвлэлүүд онцолжээ. Учир нь тэрээр 5.5 сая төгрөгөөр дуулахаа мэдэгджээ.

9. Тэгвэл хамгийн боломжийн үнээр дуулах дуучин нь ВХ. Тэрбээр гурван дууг 500 мянган төгрөгөөр дуулах юм байна.  “UBS” телевизийн ‘‘Universe Best Songs” наадмаас төрөн гарсан дуучид ч мөн ийм ханшаар байгууллага хамт олны баярын цэнгүүн дээр дуулах аж.

10. Энэ жилийн хувьд зохиолын дууны ханхүү хэмээн өргөмжлөгддөг дуучин С.Жавхлан өөрөө болон эхнэрийн хамт “халтуур” хийхгүйгээ мэдэгдсэн. Мөн дуучин Г.Эрдэнэтунгалагийн хувьд “Харанга” хамтлагийнхантай гадны орныг зорьсон тул шинэ жилээ эх орондоо гаргахгүй гэнэ.

11.  Зохиолын дуучин Я.Гэрэлчулуун, П.Идэржавхлан нар 800 мянгаар 2-3 дуу дуулах юм байна.

12.  Харин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар 2 сая төгрөгөөр  2-3 дуу дуулах ханш тогтоожээ.

13.  Дуучин Д.Намсрайноров, Д.Батсайханы хувьд нэг сая төгрөгөөр 2-3 дуу.

14.  “Увертюра” хамтлаг хоёр сая төгрөгөөр хоёр дуу тус тус дуулах юм байна.

15. Түүнчлэн, ардын жүжигчин Д.Зангадын хувьд “Сүлд модны наадам” дуугаа харьцангуй бага үнээр буюу 300 мянган төгрөгөөр дуулах юм байна.

24tsag.mn


URL:

Нэр: irgen Огноо: 18 December 2014

Bugd panagram taviishdee ed nart mungu ugj duuluulj bsanaas hamt olnooroo asramjiin gazar ter munguu ugsun deershdee

Нэр: irgen Огноо: 18 December 2014

зөв шүү ер нь тэмдэглэж мөнгө гөрлөгөдах хэрэг байгаа ч юм уу

Сэтгэгдэл бичих