Сиднейн барьцаалагч залилангийн хэрэгт сэжиглэгдэж байжээ
ТЕГЕРАН. /Reuters/. Австралийн Сидней хотын төвийн кафед хүмүүсийг барьцаалж байхдаа амиа алдсан зэвсэгт этгээд залилангийн хэргийн сэжигтэн байсан гэж Ираны цагдаа мэдэгдлээ.
Ираны цагдаа нар “Сэжигтэн Ман Харон Монис нь аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай байсан бөгөөд 1996 онд үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдэж байсан” гэв.
Хэргийг нь мөрдөн шалгаж байхад тэрбээр хуурамч нэрээр Малайзаар дамжин Австрали руу дүрвэсэн байна.
Түүнийг Интерполоор дамжуулан шилжүүлэн өгөхийг 2000 онд Австралиас Ираны холбогдох албаны хүмүүс хүсч байжээ.
Гэхдээ хоёр улс гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй учраас ингэх боломжгүй юм.
Г.Доржханд montsame
URL: