Дашчойлон хийд ГССҮТ-д мэс заслын багаж бэлэглэжээ
“Зүүн Хүрээ Дашчойлон хийд”-ийн зүгээс Гэмтэл согог судлалын Үндэсний төвд есөн сая гаруй төгрөгний үнэ бүхий ясны мэс заслын багаж өнөөдөр бэлэглэлээ. Тус хийдийн зүгээс сүсэгтэн олны хандивын мөнгөөр ийнхүү буяны ажил хийж байгаа бөгөөд өөр олон буяны ажлыг хийх болно гэдгээ хэлсэн юм.
ГССҮТ-д мэс ажилбар хийхэд шаардлагатай багаж дутмаг, хуучирсан байдаг гэдгийг судалж үзээд энэхүү багажуудыг Герман улсаас захиалж авчирсан ажээ.
Зүүн Хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав багаж гардуулах үеэрээ “Гэмтэл гэдэг бол маш түргэн тусламж авах шаардлагатай өвчин. Бидний бэлэглэж буй багажийг өвдөж шаналсан улсын зовлонг түргэн гэтэлгэх үйлсдээ ашиглаарай” хэмээн захижээ.
URL: