Д.Энхтуяа :Мөсөн хотхон /өгүүллэг/

2014010811291427
Бид хоёр хүүгээ хөтөлсөөр, талбай орохоор явлаа.-Ээжээ! Талбай дээр ёстой гоё мөсөн хотхон барьсан гэнэ лээ. Манай ангийнхан өнөөдөр очиж тоглосон гэсэн. Би зөндөө их гулгана шүү! гэж хүү маань бөөн хөөр. Шинэ жилийн уур амьсгал орж, энд тэндгүй гэрэл чимэглэл анивчин, өндөр ногоон мод чимсэн нь холоос харахад сүрлэг сайхан. Талбайд үнэхээр мөсөн хотхон байгуулжээ. Хүн гэж пиг дүүрэн. Мөсөөр ёстой хийе л гэсэн бүхнээ хийсэн байлаа.

Өвлийн өвгөн, цасан охин, цамхаг, арван хоёр жил, амьтад, мөсөн гулгуур гээд л .. Гулгуур өөд авирсан хүүгээ хүлээн энд тэндхийг сонирхон зогстол-Эгчээ холдож байхгүй юу! гэсэн цовоо дуу гарлаа. Эргэж харвал, үстэй малгай, хөх хүрэмтэй зургаа долоон насны бүлтгэр алаг нүдтэй хөөрхөн хүү, өөртэйгээ биөэр чацуу цагаан эрээн шубатай охиныг хөтөлсөөр хажуугаар зөрөн мөсөн гулгуур өөд их л сурмаг авирч гараад, охиноо урдаа суулган гулган буулаа. Тэднийг хараад Буумын рашааны мөсөн овоо өөд хөтлөн авирч яваа хоёр жаахан хүүхдийн дүр нүдний өмнө өөрийн эрхгүй тодорлоо.

Тэр жил манайх Пүрэвээ гуайнхтай хамт Буунд өвөлжсөн юм. Хоёр өндөр уулын мухарт барьсан намхан хашааг Бумын өвөлжөө гэнэ. Хашааны хоёр талд буусан хоёр гэрийн хооронд ямар ч их цас орсон байлаа ч, бараан зам дорхноо тодорно. Пүрэвээ гуай гэж, үргэпж алиа хошин юм ярьж, бидэнтэй тоглож инээж явдаг, том алаг нүдтэй өндөр бор ах.

Авгай нь олон таван үггүй, уурлаж хүүхдээ загнах гэж байхгүй, их л тайван, намхан цагаан эгч байлаа. Би тэднийг Пүүжээ ах, Дүүжий эгч гэж авгайлна. Намайг өөрийнхөө охин шиг эрхлүүлнэ. Би голдуу л тэднийд тоглож өнжинө . П үү жээ ах том бор ногоон ачааны машинтай . Дандаа л аймаг , сум , хот руу ачаа тээвэрлэнэ . П үү жээ ахыг тээврээс ирсэн өдөр хоёр гэрээрээ бөөн хөл болно . Аав , П үү жээ ах хоёр хот хөдөөгийн сонин хуучлан ганц шил юм ууна . Д үү жий эгч , ээж хоёр авчирсан боов чихрийг бидэнд х ү ртээн , гурил будаагаа янзалж , даавуу шаавуугаар нь хэнд юу хийхээ ярилцана . П үү жээ ахын бага х үү Баяраа нь надтай чацуу . Хөдөөний х үү хэд гэхэд цав цагаан царайтай , аав шигээ том алаг давхраатай н ү д , өтгөн хар хөмсөгтэй . Урт үстэй бол охин гэж андуурмаар туранхай цагаан баньд байлаа. Баяраа бид хоёр их найз. өглөө хэн түрүүлж боссон нь нэгнийдээ орно.

Голдуу би л тэднийд орно. Намайг орохоор Дүүжий эгч

-Баяраа миний хүү босоорой. Найз нь ороод ирлээ. Цайгаа ууцгаая гэнэ. Баяраа ч намайг хараад хурдан босож хувцаслана. өглөө ээж маань надад өрөм боорцог аяганд хийж тавиад, үнээндээ гарсан байдаг ч би ганцаараа цай уух их дургүй. Дөнгөж босоод л гар нүүрээ угаагаад Пүүжээ ахынд орно. Би айлын ганц охин болохоор тэднийд орж хүүхдүүдтэй нь тоглох, хооллох дуртай. Олуулаа ширээ тойроод хооллохоор тэдний хоол илүү амттай санагдана. өглөөний цайгаа уугаад л Баяраа бид хоёр ажилдаа гарна даа.

Бид хоёрын ажил гэж, бярууны хөмөн дээр үхрийн баас ачаад хотны зах руу зөөх. Хөм гэдэг маань хатсан арьс шүү дээ. Баяраа жолооч болж хөмний оосроор биөэ ороогоод чирнэ. Би замд унасан баасыг ачиж, өгсүүр газар нь хөмнөөс чирэлцэнэ.

-Хэзээ эр хүн чинь охиноос чадалгүй байсан юм. Би бол хүчит баатар гэж онгирно. Бид хоёрыг ажлаа дуусахад цагаан тос, чихэртэй аарц, өрөмтэй боорцог, ёотон гээд л дандаа амттай юм бэлдээд тавьсан байна. Хааяа шажигнуур хийж өгнө. Шар тос, элсэн чихэр, нунтаг ээзгийг холихоор салахын аргагүй амттай шажигнуур болно доо. Баяраа шажигнуурт их дуртай.

Ингээд л бид хоёрын тоглоомын цаг эхлэнэ. Хоёулаа модон чаргаа чирээд, уут дүүрэн хонины хоргол хийж аваад, Буумын рашаан руу явна даа. Манай өвөлжөөнөөс баруун доохно газрын гүнээс гарсан хэдэн рашаан байна. Нутгийнхан тэр рашаануудыг янз бүрийн өвчин анагаах чадалтай гэж ихэд л бишрэн хайрлана. Хангай нутгийн өвөл хэдий хүйтэн ч тэр зургаан рашаан огт хөлдөхгүй, харин ч ус нь амсахад бүлээн юм шиг санагдана. Ус нь хөлдөхгүй болохоор уур нь дээшээ хөөрч царцаад, давхарлан хөлдсөөр рашаан бүрийн дэргэд мөсөн овоонууд наранд гялбан, гялалзсан өнгөтай мөсөн хаднууд шиг их л гоё сонин харагдана. Тэр мөсөн овоонууд янз бүрийн дүрстэй тогтсон байдаг.

Хадан цохио шиг, өндөр уул шиг, амьтан шиг хэлбэртэй. Зарим нь бүр бид хоёроос ч өндөр. Хамгийн өндөр, цохио шиг хэлбэртэй мөсөн овооны дэргэд бид хоёр ээлжлэн зогсоод өндрөө үзнэ. Тэгээд хорголоо усанд норгоод мөсөн дээр нааж өндрөө тэмдэглэнэ. Баяраагийн хоргол минийхээс дандаа л гурван хуруу дээр байна.
Би түүнд атаархаж:
- За яахав арав хоноод л би чам шиг өндөр болно доо гэж бодно . Хоёулаа ууттай хорголоосоо усанд дүрээд мөсөн дээр наан амьтан бүтээж тоглоно. Нойтон хоргол мөсөн хаданд амархан наалдаж хөлдөнө. Түүнд нь урамшаад хоёулаа мөсөн хад болгон дээр хонь, үхэр, хүн, гэр, уул, машин гээд олон дүрс бүтээнэ. Хорголоор наасан зүйлээ холоос харахад хар будгаар зурсан юм шиг харагдана. Нэг амьтан хийж дуусаад хоёул гулгахаар явна. Баяраа намайг нэг гартаа хөтлөн, нөгөө гартаа чаргаа чирсээр гөлгөр том мөсөн овоо өөд авирч гараад, чарганыхаа урд намайг суулган өөрөө ард нь сууж оосрыг нь бариад гулгана. Бид хоёр үргэлж хамт тоглодог ч огт муудалцахгүй. Ганц чихэр олдсон ч хувааж иднэ. Баяраа:

-Би том болоод аав шигээ ийм том машины жолооч болно. Чи миний машинд суугаад сургуульдаа явж байгаарай гэнэ. өдөржин тоглосоор нэг л мэдэхэд орой болж нэг л их ажил хийсэн хоёр хүн шиг чаргаа чирсээр гэртээ харина. Буумд өвөлжсөний хавар би сургуульд суух болж манайх хот шилжсэн юм. Аав ээж хоёр минь ганц охиноо төв газар бараадуулж эрдэм ном сургах гэсэн хэрэг л дээ. Харин Пүүжээ ахынх сумын төв рүү нүүж Баяраа сургуульд орсон гэдэг…

Тэр өвлөөс хойш хорин таван жил өнгөрчээ.

Ай алдрайхан бага нас минь. Буумын рашааны мөсөн хотхон, мөсөн амьтад, алаг нүдэн Баяраа минь, зүрх сэтгэлд минь хэзээ ч мартагдахгүй ариухан дурсамж болон үлджээ.


URL:

Нэр: how to make a web robot Огноо: 25 July 2018

L’appГ©tit vient en mangeant.

Нэр: Miguelsledo Огноо: 6 March 2020

Thank you. I enjoy it!

Нэр: Miguelsledo Огноо: 7 March 2020

Truly many of superb tips.

Нэр: Miguelsledo Огноо: 7 March 2020

Seriously plenty of superb knowledge!

Нэр: Miguelsledo Огноо: 8 March 2020

Helpful info. Many thanks!

Нэр: Miguelsledo Огноо: 9 March 2020

Fine information. Regards.

Сэтгэгдэл бичих