Д.Цогтбаатар: ТӨХ-г татан буулгавал Монголын эдийн засагт маш том хохирол учруулна

tsogtbaatar_700x700Б.ЗАЯА                  

УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын боловсруулсан Төрийн өмчийн тухай хуулийн төслийг өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн билээ. Тус хуулийн төсөлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмч гэж заагтай байсныг нэгдмэл улсын зарчмыг хадгалах үүднээс зөвхөн төрийн өмч гэсэн ойлголттой байхаар тусгасан байв. Мөн Төрийн өмчийн хороог татан буулгаж, хэрэгжүүлж байсан үүргийг төрийн сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчит аж ахуйн байгууллагатай холбоотой үүргийг компанийн засаглалын зарчмаар төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигч нь өөрөө хэрэгжүүлэх зарчимтай байхаар зохицуулжээ. Төрийн өмчийн тухай хуулийн төсөлд ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар ямар суурьтай байгааг сонирхлоо.

-ТӨХ-г татан буулгах талаар улс төрийн хэмжээнд ярьж ирсэн. Одоо бүр хуулийн төсөл болоод гараад ирлээ. ТӨХ байх сайн, муу тал нь юу вэ?

-Төрийн өмчийн хороо төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагддаг байгууллага, Засгийн газрын тохируулагч агентлаг. Төрийн өмчийг захиран зарцуулах, ашиглах, эзэмших, бүртгэх үйл ажиллагааг хариуцдаг. Зарим хүмүүс ТӨХ-г зөвхөн хувьчлалын байгууллага гэж хардаг. Хувьчлах бол манай үйл ажиллагааны зөвхөн нэг хэсэг. Төрийн өмч гэж байдаг бол энэ байгууллага байх л ёстой. Өмч хувьчлалын үйл ажиллагааг ТӨХ хэрэгжүүлээд 20 орчим жил боллоо. Төрийн төлөөлөл гээд том бүтэц бий болчихсон, олон жилийн туршлагатай,  бий болчихсон энэ байгууллага цаашаа улам хөгжих ёстой. Өөрөөр хэлбэл, татан буулгах гэхээс илүү өөрчлөгдөж, шинэчлэгдэж явах ёстой.

-Өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой гэж байна. Шинэ хуулийн төсөлд татан буулгаад, хэрэгжүүлэх үүргийг нь өөр байгууллагуудад хуваарилах нь зүйтэй гэсэн юм билээ?

-Олон улсын практикийг аваад үзь?. Тухайлбал, Франц улс анх 1825 онд өмчөө тоолсон. 1960 онд бүх өмчөө хувьчилсан. Бүх өмчөө хувьчлаад алдсан, оносон зүйл байна гэдгээ тэд тодорхойлчихсон. Одоо бол Франц улсад 50-60 төрийн өмчит компани байна. Бид босгочихсон бүтээлээ богнио хугацаанд устгачих юм бол Монголын эдийн засагт маш том хохирол учруулна. Төрийн төлөөлөл хэрэгжүүлэх болон хяналтын механизм байхгүй болно. Харин хөгжүүлнэ, өөрчилнө гэвэл өөр асуудал. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа. Төрийн захиргааны төв байгууллага, яамдууд аж ахуйн ажил хийхгүй, зөвхөн бодлогоо тодорхойлъё. Аж ахуйн ажил руу ороод байна гээд Том төрөөс ухаалаг төр рүү гэсэн гол концевцийг гаргасан. Тэгэхээр бидэнд ямар асуудал тулгараад байна гэвэл шинэчилж өөрчлөх л асуудал. Өмчийн удирдлагын эрсдлийн ямар технологи байна. Түүнийг хэрэгжүүлэх ёстой. Тиймээс бид Сингапурын Темасек, Норвегийн Норвегийн сан гэх мэтийн том сангийн хэлбэрээр яаж ажиллаж болох зарчмаа тодорхойлсон. Өмнөх Засгийн газрын үед ажлын хэсэг байгуулаад ажилласан шүү дээ. Одоо ч ажил нь үргэлжилж байна. Маш түргэн өргөс авсан юм шиг хийчихэж болохгүй.

-ТӨХ сангийн хэлбэрээр ажиллана гэсэн үг үү?

-Сан гэхээр сангийн хэлбэрээр ажиллах нь гэж ойлгоод байдаг. Менежмент нь Сенгапурын Темасек шиг ажиллана. Энэ байгууллага дэргэдээ сантай. Сангийнхаа үйл ажиллагааг удирддаг. Төрийн өмчит бүх компани нь тэр байгууллагадаа төвлөрч ажилладаг. Үүнийг ТӨХ-ны 20 жилийн бүтээл, менежмент дээр нь өөрчлөлт, шинэчлэлтээр нэвтрүүлнэ. Ийм л асуудал байгаа юм. Түүнээс биш хэн нэгний хатуу үг, хуулийн үгээр шууд татан буулгана гэдэг хууль эрхзүйн орчныг нь өөрчилж байж шийдвэрлэнэ. Төрийн өмчийн тухай хуулийн төслийг санаачилсан хүмүүс нь судалсан л байх. Гэхдээ тэр хуулийн төсөлд нь төрийн төлөөлөл хэрэгжүүлэх механизмыг орхигдуулчихсан.

-Тодруулахгүй юу. Хуулийн төсөлд бол төрийн өмч гэж нэг байна. Түүнийг төрийн захиргааны төв байгууллага болон аж ахуй нэгж нь хариуцна гэсэн байсан?

-Концевци нь зөв хэрнээ зохицуулалт нь бидний бодсоноор бол биш. Хуульийн төсөл санаачлахдаа ТӨХ-ноос санал аваагүй. Бид хуульд аль, аль талынхаа саналыг оруулж, ямар концевциэр ажиллахаа тодорхойлох ёстой. Эс тэгвэл хэн дуртай нь төрийн өмчөөр тоглодог, үнэгүйдүүлж болдог тогтолтоо руу орно. Тухайлбал, нэг үзгийг хувийн компанид 10 төгрөгөөр өгье гээд хүн очиход хариуд нь найм юм уу долоогоор авъя гэдэг болно. Тэгвэл өмнө нь 100 төгрөгөөр авъя гэдэг тогтолцоо байсан. Энэ тогтолцоог бид өөрчлөх гэж байна. Өөрчлөхийн тулд ТӨХ-г татан буулгах хэлбэрээр биш шинэчлэх өөрчлөх хэлбэрээр явъя. Бидний байр суурь бол ийм байна. ТӨХ байх ёстой, цаашид үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хэн нэгний хэлтэс тасаг болж ажиллах юм бол том концевцио үгүй хийнэ.

-Геологийн төв лаборторид өрнөж байгаа асуудалд ямар байр суурьтай байна вэ. Шинэ удирдлагууд төрийн өмчит компаниар тоглож байна гэж ажилчид нь мэдэгдэж байна?

-Геологийн төв лабораторийн асуудлаар удирдлагууд, үйлдвэрчний хорооныхонтой нь уулзсан. Ер нь зөрчил байна уу гэвэл байна. Аль, аль талдаа байна. Цаашид энэ байгууллагыг үр дүнтэй ажиллуулах ёстой. Бид бодлогоор дэмжиж байгаа. Мэргэжлийн дагуу хэрэгжүүлэх боломжоор нь хангаж байна. Үүрэг гүйцэтгэгч нь ажлаа үргэлжүүлж байгаа.

-Ажилтнуудаа хууль бусаар халсан юм биш үү?

-Тэр бол бүтцийн өөрчлөлт байсан юм билээ. Зарим нэг нь алдаа зөрчил гаргаад халагдсан ч байна, захиргааны санаачлагаар халагдсан ч байна. Аль аль талаас нь ярилцсан. Бид аль болох төрийн өмчит компаниудынхаа үйл ажиллагаа, ялангуяа хууль эрх зүйн талаас нь өөрчлөлт шинэчлэлт хийх, хүний эрх зөрчигдөх, хүн рүүгээ хандсан үйл ажиллагаа явуулахдаа анхаарч байгаа.

-Тэгвэл Геологийн төв лаборатори алдагдалтай ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Сүүлийн үед Геологийн төв лабораторийн ажил үйлчилгээ багассан нь үнэн. Тэнд ажиллаж байсан хүмүүс аж ахуй нэгж байгуулаад гарсан учраас өрсөлдөгч олон болж эхэлсэн. Тиймээс байгууллага орон тоогоо цомхотгож байж энэ асуудлыг шийднэ гэсэн чиглэлээр явсан. Зөв бурууг нь цаг хугацаа харуулна.

Эх сурвалж: polit.mn


URL:

Нэр: ЦАГ ҮЕЭЭ МЭДЭР Огноо: 16 December 2014

ТӨХ ОДОО ТАТАН БУУЛГАХ ЦАГ НВ БОЛСОН МОНГОЛ ХҮНИЙ НЭГ АВЧ БОЛОМНШЙ ЗАН БАЙДАГ. АЛБАН ТУШААЛД ОЧВОЛ БУРУУ Ч БАЙСАН ТҮҮНИЙГЭЭ ЗӨВ ГЭДЭГ ОДОО ТӨХ ИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХАРЬЯА ЯАМДАД НЬ ӨГӨХ БОЛСОН.ТӨХ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТНЭЖ ДУУССАН

Нэр: Зочин Огноо: 17 December 2014

Улс төрийн агентлаг наадах чинь Татан буулгах хэрэгтэй Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн асуудлыг нь салбарын Яамд хариуцна Бусад асуудлуудыг өмч хувьчлалын Комиссын статустайгаар Сангийн яаманд өгөх хэрэгтэй Геологийн төв лабороторид болсон асуудал цэвэр улс төр байсан Гэтэл өөрөө хайцаалсан ярилцлага өгч ингэвэл бүтэх ч үгүй Танай үйлчлэгчээс авахуулаад хурган дарга хүртэл Төрийн өмчит үйлдвэрүүдийн газруудын ТҮЗ-д орж мөнгө цохидог Харин энэ балиар юмыг чинь Ерөнхий сайд зогсоолоо

Сэтгэгдэл бичих