МАН дэд сайд нарыг ажлын туршлага боловсролоор нь дүгнэж томилно

uls_548e9f5cbb3d8_1УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралд МАН-аас Засгийн газрын гишүүнээр томилогдсон зургаан сайд оролцсон байна. Өнөөдөр улс орны санхүү төсөв маш хүнд байдалтай байгаа. Монгол Улсын Төрийн сан -717 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд төгрөг, Засгийн газрын Төрийн сангийн үлдэгдэл нийтдээ 3.1 их наяд төгрөгийн өртэй байна. Үүнтэй холбогдуулж Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж Монгол Улсын санхүү эдийн засгийн байдалд бодит дүгнэлт өгөхөөр болсон.

 Мөн Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны зарцуулалтыг ил тод болгох талаар ажлын хэсэг байгуулахаар болсон хэмээн тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн байна. Мөн бүлгийн өнөөдрийн хурлаар дэд сайдад нэр дэвшигчдийн талаар ярьжээ. Дэд сайд болох хүсэлтээ илэрхийлсэн МАН-ын гишүүн олон байгаа юм байна. Тэр хүмүүсийг ямар байдлаар нэр дэвшүүлэх вэ, ямар шалгуур тавих вэ гэдэг талаараа МАН-ын дарга М.Энхболд бүлгийн гишүүдэд танилцуулга хийсэн аж. Ингээд дэд сайд нарыг өрсөлдүүлэх зарчим баримтална.

 Гэхдээ дэд сайд маань урьд өмнө хийж байсан ажлын туршлага, боловсрол нь юу вэ, МАН-ын төлөө сэтгэл зүрхээ гаргаад хөдөлмөрлөж байсан уу, үгүй юу гэх зэрэг олон шалгуурыг тавьж байж дэд сайдад нэр дэвшигч нарыг тодруулж өрсөлдүүлэх гэнэ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 27 August 2015

bolovsrol geheesee iluu yamar hun be gedgeer ni. diplomtoi malnuud mongoloor duuren baina. Yvaandaa mald zoriulsan deed surguuli bii boloh ni halag baina.

Нэр: Anonymous Огноо: 27 August 2015

Deed bolovsroltoi buh ajild avna. Mal urjuulgiin gazar.

Сэтгэгдэл бичих