Банкуудын буруу тогтоогдвол шимтгэлээр авсан мөнгөө иргэдэд буцааж өгнө

shuu0620dsadsafds_700x700Банкны нэг хувийн шимтгэл иргэдийг хохироож байгаа талаар ШӨХТГ, арилжааны банкууд маргалдаж, шүүхдэлцээд багагүй хугацаа өнгөрлөө.  Шүүх хурлын тов гарсан ч хойшлуулсаар байгаа талаар ШӨХТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. ШӨХТГ-аас  арилжааны 13 банк шимтгэл нэрээр иргэдээс мөнгө авч байгаа нь хууль зөрчсөн асуудал хэмээн үзэж шаардах бичиг хүргүүлсэн ч хоорондоо зөвшилцөөгүйгээс шүүхийн шатанд явж байгаа юм. Өнөөдөр энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга О.Магнай “Арилжааны банкууд иргэн, аж ахуй нэгжид зээл олгохдоо авдаг  нэг хувийн шимтгэлээ үйл ажиллагааны зардал хэмээн тайлбардаг. Харин зээл авсан иргэн, аж ахуй нэгж банкинд нэг хувиа хураалгасан хэрнээ хураалгасан хувийнхаа хүүг 10, 20 жилийн хугацаатай төлдөг. Би хувьдаа нэг тэрбум, хоёр тэрбумын зээл гаргах үйл ажиллагааны зөрүү их байхгүй гэж харсан. Банкууд зохион байгуулалттайгаар шүүгч нартай нэг тал болоод шүүх хурлыг байнга хойшлуулж байна. Хэрэв манай талд шүүхийн шийдвэр гарвал өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг хувийн шимтгэл болгож авсан хэдэн их наяд төгрөгөө арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжид буцааж өгнө” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих