Инчёны наадмын медалиа голдог энэтхэгийн тамирчин медалиа буцаан авчээ
Өнгөрсөн намар БНСУ-ын Инчон хотод Азийн спортын их наадам болсон билээ. Уг наадмаар шүүгчид зарим спортын төрөлд эзэн орны тамирчдад ялалт өгсөн нь маргаан дэгдээж байсан ба үүний нэг том илрэл бол эмэгтэйчүүдийн боксын 60 кг-д Энэтхэгийн тамирчин С.Деви нутгийн тамирчин Пак Жи На-тай учраа таарч илт давуу тоглолт үзүүлсэн хэдий ч шүүгч БНСУ-ын талд гар өргөсөн учир С.Деви булхайтай шүүлт болсон хэмээн медалиа зүүхээс татгалзсан.
Тэгвэл саяхан Энэтхэгийн тамирчин Азийн наадмын хүрэл медалиа хүлээн зөвшөөрч, буцаан авсан байна. Тухайн үед тамирчны уг үйлдэлд шүүгч нар дургүйцлээ илэрхийлж байсан бөгөөд Азийн наадмыг хүндлээгүй хэмээн Энэтхэгийн тамирчныг Чежүд болсон дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхийг нь Олон улсын сонирхогчдын боксын холбоо хассан юм.
URL: