23 ДАХЬ УДААГИЙН ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
БНХАУ-ын Хайнань мужид 23 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 сарын 11-нд эхэлсэн билээ. Тус тэмцээнд нийт 26 орны 184 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрлөөр оюунаа уралдуулсан ба манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин насанд хүрэгчид болон дунд насны ангилалд нийт 60 медалийн төлөө өрсөлдлөө.
Монголын багийн гишүүд:
1. Х.Хатанбаатар (Олон улсын шүүгч)
2. Б.Баасандорж (Дасгалжуулагч)
3. Их Мастер Ө.Сэнгэсамдан (22 нас)
4. Их Мастер С.Цогбадрах (22 нас)
5. Их Мастер Ц.Бат-Эрдэнэ (16 нас)
6. Их Мастер С.Акжол (21 нас)
7. Х.Саруул (17 нас)
8. Э.Энхмөнх (16 нас)
9. Т.Энхжин (16 нас)
10. Э.Пүрэвжав (16 нас)
11. А.Анударь (15 нас)
12. Н.Түвшинтөгс (15 нас)
13. Б.Халиун (14 нас)
14. Г.Тэмүүлэн (14 нас)
URL: