Хөөрхий жоом
Бага охин маань (4 настай) галт тогооны өрөөнд сууж байгаад гэнэт хашхираад л бөөн юм болов. Эхнэр маань энэ халуун бүсийн том жоомноос байнга айгаад байдаг болохоор би үргэлж л “алуурчин” нь болдог юм.
Хурдхан очоод жоомны хор, таавчиг хоёроо бариад үзэж тарав, эцэст нь хөөрхий жоом “өөд болов” гэж. Дараа нь охин маань ванны өрөөнд дахиад л бөөн уйлаан болов. Синга-д элбэг байдаг шилэн гүрвэл гараад ирсэн гэнэ. Би тайвшруулах гээд л: -Аав нь ямар хүчтэй билээ, жоомыг яалаа энэ тэр… гээд л ярьж гарав.
Тэгээд “гүрвэл” бол бидний найз, тэр биднийг хазаад байдаг шумуулыг идчихдэг болохоор зүгээр гэлээ. Тэгсэн охин маань тайвшраад “Тийм гүрвэл нисдэг хорхойнуудыг иддэг гэж байна.” Тэгээд гүрвэлээсээ залгуулаад жоом.. гэснээ би гэнэт “бид хөөрхий жоомыг яагаад алдаг юм бол?” гэсэн философийн асуултанд туллаа.
Муухай харагддаг болохоор л гэсэн анхны бодол төрөв.
Муухай харагддаг бүхнийг алаад байвал одоо яанаа?
Хөөрхий жоом.
Тэгээд өөрийгөө зөвтгөх гэж гүүгэлдсэн чинь “жоом” гэрийг муухай үнэртэй болгодог, бактер зөөдөг… хүнд аллерги үүсгэдэг, бүр астматай хүртэл болгодог гэнэ.
Тийм болохоор “алж” байхдаа таарсан л эд байна даа!
Лууяа
URL: