Эмэгтэйчүүдийн нүцгэн зургийг нууцаар авдаг фитнессийн эзэд баригджээ

uls_548e6a44b07bd_1ОХУ-ын хойд нийслэл гэгддэг Санкт-Петербург хотын нэгэн бялдаржуулах төв эмэгтэй үйлчлүүлэгчдинхээ нүцгэн зургийг авч, дүрс бичлэг хийж байсан нь илэрснийг хотын мөрдөн байцаах газар шалгаж эхэлсэн байна.

Цагдаагийн албан мэдээлсэнээр “Наталья К болон Александр Б нар  2013 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл эмэгтэйчүүдийн хувцас солих өрөө, шүршүүртээ нууц камер байрлуулан бичлэг хийж байсан” гэжээ.

Гэмт хэрэгтнүүд энэ бичлэгээ богино хэмжээний ролик болгоод интернетэд байрлуулсан гэнэ. Хамгийн сүүлийн бичлэг 2014 оны хоёрдугар сард интернетэд орсон байжээ. Тус хотын цагдаагийн газар энэ төвөөр үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийг олж тэднээс ямар нэгэн мөнгө нэхэж, дармталж сүрдүүлсэн байж болзошгүй асуудлыг шалгаж эхэлсэн байна.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих