Казакстаны иргэдийг айлгаж буй нууцлаг тархины өвчин

04a628a0b71ebff5originalКазакстаны Калачи тосгоны арван хүн тутмын нэг нь “Sleepy Hollow” хэмээх нууцлаг эмгэгтэй болжээ. Ийм өвчтэй хүмүүс хэдэн өдрөөр ч хамаагүй сэрэлгүй унтдаг байна. Өнгөрсөн есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүд анги дээрээ унтаад сэрээгүй гэнэ. Ингэж олон хоногоор унтаж байгаад сэрсэн хүмүүст хий юм харах, ой санамжаа алдах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Үүний шалтгааныг шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй юм. Харин нутгийн иргэд 20 гаруй жилийн өмнө үйл ажиллагаа явуулж байсан ураны уурхайн хор нөлөөтэй холбон тайлбарладаг. Тосгоны цацраг идэвхит бодисын түвшин эрс нэмэгдэж, нэг цагт 268 микро-рентген хор ялгарч байгаа гэж шинжээчид дүгнэсэн байна. Гэхдээ Калачи тосгоны ус, хөрс, хүнсний бүтээгдэхүүнээс дээж аван судлахад сөрөг зүйл илрээгүй ажээ.
171611

Эх сурвалж: Russia Today


URL:

Сэтгэгдэл бичих