“007”-гийн зохиолыг хакер хулгайлжээ

527-1418614610330d4db1df700a0618eb7e0444d00af0_LЛОНДОН. /ВВС/. Жеймс Бонд цувралын дараагийн ангийн зохиол өнгөрсөн сарын сүүлээр хакерын хулгайлсан баримт бичгүүдийн дунд байжээ.

“Sony Pictures Entertainment” компанийн мэдэгдсэнээр, Жеймс Бондын дараагийн анги “SPECTRE”-ийн зохиолыг хакер хулгайлсан байна.

Уг цувралын 24 дэх ангид Бондын дүрд Дэниел Крейг  дахин тоглоно. Тус киноны нэр, тоглох жүжигчид болон “007”-гийн шинэ машинаас бусад мэдээлэл ил болоогүй байгаа билээ.

Киноны үйл явдлыг хакер дэлгэж болзошгүй гэж киног бүтээгч “Sony Pictures Entertainment” түгшиж байна. Ийм юм болгохгүйн тулд боломжтой бүх арга хэмжээг авна гэж тус компани амлав.

“Sony Pictures Entertainment”-ын компьютерын сүлжээнд өнгөрсөн сарын 24-нд хакер халдсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих