Асашёорюү Д.Дагвадорж: Би ийм “хогийн” наадам үзээгүй
Булганыхан энэ жилийнхээ баяр наадамд гадны бөх барилдуулахгүй гэсэн хатуу болзол тавьж, тэр хүслээ биеүүлжээ. Увс, Хөвсгөл аймгаас ирсэн бөхчүүдийг барилдуулаагүйгээр бариахгүй, их аварга Д.Дагвадоржийн дагуулж ирсэн “АСА” группын бөх аймгийн начин Ц.Чимэддоржийг барилдуулах боломжгүй хэмээн хасчээ. Үүнд дургүйцсэн их аварга бөхийн бүртгэл, оноолт хийсэн дэвтрийг нь булаан авч, өвөртлөөд нэгийн давааг эхлүүлэхгүй баахан саатуулсан аж. Мөн бөх тайлбарлагчийн чанга өсгөгчийг шүүрэн авч “Би энэ нутагт сайхан наадах гэж ирсэн. Гэтэл ийм хогийн наадам хэзээч үзэж байгаагүй” хэмээн гомдоллосон гэнэ.
URL: