Сиднейн кафед 30 гаруй хүнийг барьцаалжээ

527-1418614838ee0a77cc01b9d77dfa04bee870eac653_LСИДНЕЙ. /VOA/. Австралийн Сидней хотын төвийн бизнесийн дүүргийн нэг кафед 30 гаруй хүнийг зэвсэгт этгээдүүд барьцаалжээ. Үүнтэй холбоотойгоор зэвсэглэсэн хэдэн зуун цагдаа тус бүсийг хаан, байрласан байна.

“Линдт” компанийн шоколадны кафед байсан хүмүүсийг цонх руу харуулан гарыг нь өргүүлж байгааг хэргийн газраас телевизүүд шууд дамжуулан харуулж байна. Мөн дүрс бичлэгт араб бичигтэй хар туг харагдсан аж.

Кафе дотор байгаа хүмүүстэй холбоо тогтоохыг холбогдох албаны хүмүүс оролдож байна.

Тус кафе нь Сиднейн санхүү болон худалдааны төвийн дүүргийн яг төвд оршдог аж. Жилийн яг энэ үед зул сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан тус бүсэд худалдан авагчдын хөл хөдөлгөөн их байдаг гэнэ. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн парламентын ордон тус кафегаас хэдхэн барилгын зайтай байдаг ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих