“Нүхт тур”-ынхан шаардлага хангахгүй хоол, хүнс нийлүүлж байжээ

Нүхт турНийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүрэгт байрлах “Нүхт ТУР” компанийн авиакатерингийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Тус компанийн хувьд “МИАТ”-д катөринг /хоол хүнс нийлүүлэх/-ийн үйлчилгээ үзүүлдэг юм. Шалгалтаар дулааны боловсруулалтаас гарсан хоол хүнсийг ил эадгай нөхцөл, тасалгааны температурт хадгалж байгаа нь хоол бүтээгдэхүүнд дам бохирдол үүсэх нөхцөлийг бүрдүүлж байсан зөрчлийг илрүүлжээ.

Мөн бэлэн болсон хоол хүнснээс дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлэхэд нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс гадна технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг нисэх онгоц руу зөөвөрлөхөд зориулалтын хөргүүр, төмператур хэмжигчтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй байсан байна. Түүнчлэн тус компанид гурилан бүтээгдэхүүн гэрээгээр нийлүүлдэг “Черчилл” компани нь улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн байжээ. Тиймээс НМХГ-аас “Нүхт тур” компанид зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн 11 эаалттай хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

 

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих