“Лалын улс”-ыг “Твиттер”-ээр дэмжсэн хүнийг Энэтхэгийн цагдаа нар баривчилжээ
ШИНЭ-ДЕЛИ. ВВС/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг “Твиттер”-ээр сайшаасан этгээдийг Энэтхэгийн цагдаа нар баривчилжээ.
Энэтхэгийн өмнөд нутгийн Банглор хотын цагдаа нарын мэдэгдсэнээр, тэд 24 настай оффисын ажилтныг баривчилсан байна.
Энэ хүн нь “Твиттер”-т 17 мянган дагалдагчтай бөгөөд үүнийг босогчдын тус бүлэглэлийг хөхүүлэн дэмжихэд ашиглаж байжээ. Түүний дагалдагчдын зарим нь “Лалын улс”-д нэгдсэн гадаадын иргэд аж. Холбогдох албаны хүмүүс түүний “Твиттер” хаягийг хаасан байна.
Энэтхэгийн хүн амын 10 гаруй хувь буюу 100 сая гаруй хүн лалын шашин шүтдэг юм.
Залуу хүмүүс “Лалын улс” зэрэг босогчдын цэрэгжсэн бүлэглэлд нэгдсэнийг Энэтхэгийн албаны хүмүүс хүлээн зөвшөөрөв.
Г.Доржханд montsame
URL: