МАН-ын дэд сайд нарын нэрс тодорч эхэлжээ

1d9a7868-dbb4-4750-b17a-bfa763214770
Их эвслийн Засгийн газрын шинэ сайд нар ажлаа хүлээж аваад удаагүй байгаа билээ. Тэгвэл өдгөө дэд сайд нарын тухай яриа Төрийн ордонд газар авч байна.
Шинэ Засгийн газарт МАН долоон дэд сайдын суудал авахаар болсон. Тэдний нэр эхнээсээ тодорч эхэлжээ.
Хууль зүйн яамны дэд сайдад-Ш.РАДНААСЭД /МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга/ тодруулсан бол
• Г.ТЭМҮҮЛЭН /“Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ажиллаж байсан /
• Б.БАТЗОРИГ /Баянзүрх дүүргийн Засаг дарга асан/
• Б.БААТАРЗОРИГ /Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан/
• Б.АМАРСАНАА /НАМОХ-ны Ерөнхийлөгч/ нарын нэр тус тус яригдаж байна.
Харин долоон дэд сайдаас хоёр нь эмэгтэй байхаар ярилцжээ. Одоогоор эмэгтэй дэд сайдын нэр тодроогүй байгаа аж.
 Ямартай ч энэ амралтын өдөр нэрсээ тодруулж, ирэх даваа гарагт МАН-ын бүлгийн хурлаар оруулах юм байна.

URL:

Сэтгэгдэл бичих