Бэлгэвч яаж хиидэг вэ?
“Natex” хэмээх үйлдвэр нь Амазоны ойн төв хэсэгт байрладаг байна. “Natex” компанийхан бэлгэвч үйлдвэрлэдэг бөгөөд тэдний бэлгэвч хоёр давуу талтай аж. Нэгдүгээрт ой мод хамгаалах, хоёрдугаарт ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байна.
Энэ шүүсийг резинэн эдлэл хийхэд ашигладаг аж. Үүнээс гадна “Natex” нь компани каучукны шүүсээр бэлгэвч хийдэг Дэлхийн цорын ганц үйлдвэр юм. Ой мод устах аюулд ороод байгаа учир орлогынхоо тодорхой хувийг ой мод хамгаалах үйл ажиллагаанд зарцуулдаг байна.
Раймундо Перейра каучукны модноос шүүсийг цуглуулж байна.
Шүүсийг нь цуглуулахын тулд модыг нүхэлж, хэрчдэг байна.
Каучукны шүүс.
Шүүсийг цуглуулж байна.
Цуглуулсан шүүсийг үйлдвэр рүү авчирна.
Бразилийн эрүүл мэндийн яамны захиалгын дагуу бэлгэвчийг үйлдвэрлэж байгаа гэнэ. Үүгээрээ тэд ДОХ, Бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулж байгаа аж.
Жилд 500 сая бэлгэвчийг Бразилийн хүн амд тараадаг байна. Бразилд 730 мянга орчим ДОХ-ын халдвартай хүмүүс амьдардаг ажээ
URL: